Д.Зоригтыг орон гарантаж байх хооронд жолооч нар хэцүүдэж дууслаа

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг халуулалгүй авч үлдсэний хар гай нь гарч байх шиг байна.

Суудлаас нь буулгаж сул гишүүн болгоно хэмээн ангийнхан нь айлгаж зовоосноос болоод сэтгэл санааны гүн хямралд автаад өнөөдрийг хүртэл түүнээсээ гарч чадаагүй байгаа бололтой. Нэг өглөө босоод л нэг өөр юм яриад л. Энэ сайд чинь зүгээр л байдаг байгаа даа. Уржигдархан “Байдал хэвийн байна. Шатахуун түгээх станцууд түлшний хомсдолд ороогүй” гэж маанагтаж байсан бол өчигдөр “байдал хүнд байна. Түлшинд хязгаарлалт хийсэн нь үнэн. ОХУ тохирсон хэмжээгээрээ шатахуун нийлүүлэхгүй байна” гэж тэнэгтсэн. Өнөөдөр болохоор “Уг нь ОХУ шатахуунаа хугацаанд нь нийлүүлэх ёстой байсан юм. Нийлүүлэх хугацаагаа хойшлуулна гэж яаж мэдэхэв дээ” гээд огт юу ч болоогүй мэт маанайгаад зогсож байгаа сайдыг эрүүл гэх үү, эсвэл “эргүү”-гээ одоо илчилж байна гэж ойлгох уу. Бүүр өөрөөр бодож болох юм. Тэр нь нефтьийн хомсдолыг далимдуулан ашиг хонжоо хайсан компаниудад үйлчилж байна гэсэн хардалт байж болох магадлалтай. Ямартай ч Зоригтыг орон гарантаж байх хооронд жолооч нар хэцүүдэж дуусаж байна.

Б.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих