УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАН-д элсэхгүй гэж мэдэгдлээ
МАХН нэр, үзэл баримтлалаа сольж МАН боллоо. Намын зарим гишүүн шинэ нэр, үзэл баримтлалыг таалсангүй. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Би Ардын намд элсэхгүй” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байна.
Намын Их ,Бага хурлын өмнөхөн болсон анхан шатны үүрийн хурлаас гишүүдийн олонх нь намынхаа нэр, үзэл баримтлалыг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гаргасан талаар зарим сонинууд мэдээлж байсан билээ.
О.Нэргүй
URL: