Энхбаяртангуудыг залхаан цээрлүүлэх их хэлмэгдүүлэлтийн ээлжит золиос нь Ш.Сайхансамбуу гишүүн
АТГ-ын удирдлага цөм хоригдож саатуулагдсан ч, эрхтэн дархтан, эвэртэн туурайтнууд “ерөнхийлөгч хууль бусаар хариулсан учир тэд шоронд ажлаа хийх эрхтэй” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч тэд шоронд супер ажиллаж, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг хэрэгт холбогдуулан, олныг алмайруулсан билээ. Хоригдоогүй АТГ-чууд ийм ажил хийх ямарч эрх мэдэлгүй болой. Шоронд ажиллахаараа илүү эрч хүчтэй болдог тэд авилгатай аймшигтайгаар тэмцэх болжээ. Авилга гэж дуугарсан хүнийг ч шорондоо “дуудаж” аваачиж мэдэх нь байна. “Авилга өгч байсан хүмүүстэйгээ УИХ-д мөр зэрэгцэн сууж байна” гэсэн өгүүлбэрийнхээ төлөө Ш.Сайхансамбуу гишүүн гурван жилийн ял авах төлөвтэй болоод байна.
Түүнийг будаа болгохоор АТГ-ынхан, прокурорынхон нууц уулзалт хийсэн гэнэ. Уг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж байж энэ асуудлыг ярих ёстой. Тэгээд ч АТГ одоо үйл ажиллагаа явуулах эрх хэмжээгүй болчихоод байгаа. Ш.Сайхансамбуу “76 хулгайч, авилгач гээд л яриад бичээд байдаг ш дээ. Намайг шалгах юм бол бүгдийг нь шалга” гэсэн аюултай барьцалт хийж байна. Түүнд ард түмэн ам муугүй байдаг. Шударгадуу үгтэй, боксыг дэмждэг гээд л.
Тиймээс 76 гишүүнийг шалга гэснийг дэмжиж магад. Спорт мэддэг хүний хариу мэх, цахилгаан реакци гэж энэ дээ. Шалгах юм бий. Гишүүдийн хөрөнгийн мэдүүлгийг л хар. Л.Гансүх гишүүн 2009 онд хөрөнгө 656 сая, орлого 378 сая гэсэн бол 2010 оныхоо байдлыг хөрөнгө 282 сая, орлого 30 сая болж ядуурсан гэв. Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Занданшатар дөнгөж энэ жил л хадгаламжтай болж байгаа юм байх. Х.Баттулга гишүүн ямарч хадгаламжгүй.
Л.Болдын гэр бүлд ямарч орлого, унаа байхгүй,мань хүний цалин л байдаг гэсэн. Д.Зоригтын 26 тэрбумын хөрөнгө 1 болжээ. Э.Бат-үүл бас л хөл дүүжлэх унаагүй бол, Ж.Энхбаяр орон гэргүй. Х.Тэмүүжинд жил бүр иргэн Ж.Жаргалсайхан 20-43 сая төгрөг бэлэглэдэг. Энэ мэтийн хачин сонин мэдүүлгүүдийг нягталсан юм уу, АТГ. Юу л мэдүүлнэв , жа гээд л хүлээгээд авдаг болохоор онигоо шиг юм болж байна шүү дээ. Ш.Сайхансамбуу гишүүн Энхбаяртануудыг дэмжчих гээд байдаг болохоор цохилт өгч буй ч гэх юм. Нууц уулзалт хийсэн байгууллагуудыг хэн атгасан билээ дээ???
URL: