91 настай эмгэн амиа хорлох хэрэгсэл худалддаг байжээ
91 настай энэ эмэгтэй хуванцар уут, гелий шахах уян хоолой зэрэг амиа хорлох хэрэгслийг хувиараа үйлдвэрлэн, утас болон шуудангаар захиалга авч нэг иж бүрдлийг нь 60 ам.доллараар худалддаг байжээ. Энэ тухай Associated Press агентлаг мэдээллээ.
Холбооны мөрдөх товчооныхон түүний гэрээс компьютерүүд болон хайрцаглаж бэлдсэн амиа хорлох иж бүрдлүүдийг хураан авсан байна.
Энэ сарын 22-нд Нью-Йорк хотноо америкийн кино зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч Джозеф Брукс амиа хорлосон бөгөөд түүнийг гелий ашиглан амиа хорлосон гэж урьдчилан таамаглаж байгаа юм. Гэхдээ үүнд Шарлотт Хайдорн холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна.
Харин 2010 оны 12 дугаар сард 29 настай Орегоны иргэн Хайдорноос авсан багажаар амиа хорлосон юм байна.
Калифорнийн хууль тогтоогчид амиа хорлох багаж худалдсан болон дамжуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Б.Нар
URL: