Оросууд В. С. Паушокаар барьцаалан дизель түлшээр монголчуудыг “боймилжээ”

мОросууд “Алтан дорнод Монгол”-ын захирал В. С. Паушокаар барьцаалан монголчуудыг “боймилж” эхэллээ. Тэд аль 1921 онд манай шилдэг сэхээтнүүдийг “эсэргүй нэр” зүүж толгойд нь тугалга зоож байсан шигээ өнөөгийн XXI зуунд арай ч бас биднийг тэгж зүрхлэхгүй. Тиймээс газрын тос, дизель түлшээр “чангалах” бололтой. Дээрэмчин В. С. Паушокийн хэргийг энд дахин дахин дурьдаад байх хэрэггүй биз. Тэрээр ганц монголчуудыг биш нутаг нэгтнүүдээ бас л хулхидаж явсан аж.

“Газпром” гэдэг компаниас 10 орчим сая рубль салгаад алга болсон. Хожим ЗГ-тай заргалдаж арбитарын шүүхээр зарга үүсгэсэн ч түүнийг ХБНГУ-ын Франкбургт болсон олон улсын шүүхээс В. С. Паушокийг буруутгажээ. Манай засгийн газар оросын талтай ярилцаж оргодол хулгайч Паушокоор өрийг нь төлүүлэхээр хоёр тал тохиролцон хэсэгтээ дээр доргүй баярласан.
Гэхдээ орос ах нар монгол дүү нарынхаа өмнө хэзээ ч буулт хийхгүй гэсэн зарчмаар манайх руу нийлүүлдэг газрын тосныхоо үнийг нэмэх, мөн дизель түлшийг хэсэг хугацаанд өгөхгүй байхаар хатуурхав. Ингэж бодохоор бид газрын тосыг ялимгүй өндөр үнээр оросуудаас авах ба тэр мөнгийг “Ах нар” маань эргүүлээд монголчуудад Паушокийн өр хэмээн өгөх нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг зарчим энэ юмаа.


URL:

Сэтгэгдэл бичих