Монголын бүх нам, эвсэл холбоог гүйцээсэн “шар” Г. Уянга шатрын холбоонд элсэх үлдэв.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчим байдаг. хууль тэгш үйлчлэх зарчмаар “шар” хочит сэтгүүлч Г. Уянга, түүний нөхөр А. Баатархуяг хоёр амбиц гаргаж мөрдөн байцаах ажиллагаа болон шүүх хуралд санаатайгаар удаа дараа хүндрэл учруулснаас Баянгол дүүргийн ЦХ-ийн мөрдөн байцаагч, ахмад Н. Баттөмөр нарын ажилтнууд А. Баатархуягийг түр хорьж, Г. Уянгыг гэрээс нь албадан авч явахыг оролджээ.

Ухаандаа “Бид бол нэрт сэтгүүчид, нийгмийн зүтгэлтэн яаж тэр муу халаасны хулгайч, эрүүгийн элементүүдтэй хамт цагдаагийн хэлтсийн үүдэнд өглөө бүр чулуу няслаад сууж байдаг юм” хэмээн хэгжүүрэхээд шангаа сайн хүртэв. Үүнд Г. Уянга А. Баатархуяг хоёрыг зөвтгөх ямар ч үндэслэл алга. Халаас суйлсан, дээрэм хийсэн, хүн зодсон, бусдыг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн нь тогтоогдсон бол шүүхийн сандалд сууж л таарна. Тэрнээс бус “ардын баатарын” өвчин туссан Г. Уянга мэтийн хүүхэлдэйнүүд санаатайгаар буруу ташаа юм бичиж, бусдыг “шантаажлаад” эцэстээ хэрэгт холбогдоод ирэхээрээ хэвлэлийн хурал хийж, ард түмний анхаарлын төвд орох гэсэн зуршлаасаа салах цаг иржээ. Чөлөөт хэвлэлийг үүсгэсэн сэтгүүлчид шударга үнэний төлөө тэмцэж амь насаа алдаж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар бишгүйл хохирсоор явна шүү дээ, энэ бузар нийгэмд. Тэрнээс бус монголын бүх нам холбоо эвсэл, хөдөлгөөнд элсэж гудамжинд чарласнаараа шударга үнэний төлөө тэмцэгч болдоггүй юм. Аль нэг эрх мэдэлтэн сайдыг гүжирдэж бичижхээд дараа нь ардын баатар мэтээр ард түмнээс үнэлэлт авна гэвэл бүтэхгүй. Анхлан сэтгүүлч Г. Уянга Ардчилсан намд элсэж Ц. Элбэгээ ахтайгаа сүжрээд хожимоо иргэний хөдөлгөөний Ж. Батзандан О. Магнайг дагаж гүйгээд тараа таниулсан. Ахмадын чөлөөт холбооны Г. Баасан эгчтэй удаан үерхүүлэхгүй М. Энхсайхны намд шургаж амлалт нэхсээр эцэстээ Н. Энхбаярын хөнжилд биеэ далдлав. Хэсэг хугацааны дараа МАХ намаас гараад хаашаа очих бол очих газаргүй болсон Г. Уянга А. Баатархуяг хоёрт шатарын холбоо л үлдэж дээ.


URL:

Сэтгэгдэл бичих