20 сая хэрэглэгч картныхаа нууц дугаарыг алджээ

6a3c7131ee0a77cebig

  Өмнөд Солонгосчуудын тэн хагас буюу 20 сая хүн кредит картныхаа мэдээллийг хулгайд алдлаа. Эдгээр мэдээллийг “Солонгосын кредит товчоо” компанийн компьютер технологийн ажилтан хулгайлсан байна. Кредит карт хэрэглэгчдийн нууц дугаарыг хулгайлсан ажилтныг баривчилсаны дараа дээрх тоо ил болсон юм.

Гэмт этгээд нууц дугаарыг өөр компанид зарсан бөгөөд хэрэглэгчдийн өмнөөс ямар нэгэн тооцоо хийгээгүй байна. Солонгостоо энэ төрлийн бизнес эрхлэгч тэргүүлэх гурван компанийн нэг мэдээллийн сангаа алдсан нь хамгаалалтын систем тааруу байгааг гэрчилж, бусад компаниуд аюулгүй байдалдаа анхаарч эхэллээ.

Энэ хэргийн төлөө компаниуд олон нийтээс уучлалт гуйж, Солонгосын санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглэгчдийн санхүүгийн нууц мэдээлэл алдагдах явдал энэ хэргээр дуусгавар болно гэж мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар кредит картанд шифр байдаггүй учраас хулгайлахад тун хялбар гэнэ. Тус улсад 2011 онд 35 сая хэрэглэгч нийгмийн сүлжээний халдлагад өртсөн хэрэг гарсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих