Моххамед Мурсийг хууль засаглалыг үл тоосон хэргээр шүүнэ

EGYPTСиньхуа агентлагийн мэдээ: Египет улсын экс ерөнхийлөгч Мохаммед Мурсийг хууль засаглалыг үл тоосон хэргээр Каир хотын иргэний шүүхэд шилжүүлсэн ч хуулийн байгууллагаас шүүх ажиллагааг хэзээ эхлүүлэхийг хараахан зарлаагүй байна.

Египетийн Ойрх дорнодын мэдээллийн агентлаг мөрдөн байцаах коммисын мэдэгдлээс иш татан, Мурси болон холбогдох 24 хүнийг хууль засаглалыг үл тоож, өс хонзонгийн сэдлээр хуулийн байгууллагын ажилтнуудад халдсан гэх хэргээр шүүхэд шилжүүлсэн гэж мэдээллээ.

Энэ нь Мурсид тулгаж байгаа олон хэргүүдээс шүүхэд шилжүүлэн өгч байгаа 4 дэх хэрэг юм. Өнгөрсөн оны 7-р сарын 3-ны өдөр Египетийн арми улс орны хямралыг шийдвэрлэж чадаагүй гэдэг нэрээр түүнийг ерөнхийлөгчийн тушаалаас нь буулгасан юм. 7-р сарын 26-нд Египет улсын анхан шатны шүүх Мурсийг албан ёсоор баривчилсан бөгөөд Александер хотын шоронд хорьж байна.\Дүүрэнжаргал орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих