“Урт гартууд” гэмт хэрэг зөрчлийн 30 хувийг эзэлж байна

hulgaich-middle

Нийслэлд өнгөрсөн онд нийтдээ 40 гаруй мянган иргэдээс цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэнээс 30 хувь нь хулгайн гэмт хэрэгтэй холбоотой байжээ. Гарсан хулгайн гэмт хэргийн 40 гаруй хувийг цагдаагийн байгууллага 5 хоногт ,харин  56.5 хувийг 5-19 хоногт шийдвэрлэсэн байна.

Хулгайн гэмт хэрэг гэлтгүй ер нь гарсан гэмт хэргийн дийлэнх хувь нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Гарсан нийт гэмт хэргийн 24 хувь нь энэ дүүрэгт хамаарагдаж байна.

Гарсан нийт гэмт хэргийн илрүүлэлт 56 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт юм. Хулгайн гэмт хэргээс гадна нийгмийг цочироогоод байгаа гэр бүлийн хүчирхийллийн талаар асууж тодрууллаа. Өнгөрсөн онд нийтдээ цагдаагийн байгууллагад 224 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 92 хувь нь 19-өөс дээш насны эмэгтэйчүүд байгааг НЦГ-аас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих