Украины нийслэл Киевт дахин үймээн дэгдэв
19-нд, Украины сөрөг хүчний жагсагчид Засгийн газар болон парламентын ордноос 100 орчим метрийн зайтай орших хотын төв хэсэгт цагдаа нартай мөргөлдөж, улмаар цагдаагийн машинуудыг шатааж, цагдаагийн 10 гаруй ажилтныг шархдуулжээ. Орон нутгийн цагаар 23 цагт мөргөлдөөн намжаагүй байлаа.
Украины сөрөг хүчин мөн өдрийн үдээс хойш Киев хотын төв талбайд цугларч, Украины парламентыг үндсэн хуулийг зөрчсөн болон хүний эрхэнд халдсан хууль тогтоомж баталсан гэж буруутгажээ. Үүний дараа сөрөг хүчний хэсэг төлөөлөл парламентын ордон руу чиглэн явахдаа замд байсан цагдаагийн машинуудыг галдан сүйтгэсэн бөгөөд машин шатах үеэр цагдаагийн ажилтнууд шархадсан байна. Цагдаа нар арга буюу нулимс асгаруулагч хэрэглэжээ.
Одоогийн байдлаар мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн шархаджээ. Цагдаагийн ажилтнууд сөрөг бүлгийн дөрвөн этгээдийг үймээн самуун өдөөсөн хэргээр баривчлан шалгаж байна гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ.
/Анар/ china radio
URL: