Марихуаныг хуульчлах эсэх талаар америкчууд санал зөрөлдөж байна
ВАШИНГТОН. /ВВС/. Марихуаныг хуульчлах асуудлаар америкчууд санал зөрөлдөөнтэй байгааг шинэ санал асуулга харууллаа.
Тус улсын “Эй-Би-Си” телевиз болон “Вашингтон Пост” сонин энэ сарын 8-12-нд 1000 орчим насанд хүрэгчийн санал бодлыг утсаар асуужээ.
Судалгаанд оролцогчдын 48 хувь марихуаныг хуулиар зөвшөөрөхийг дэмжсэн бол 48 хувь нь эсэргүүцсэн байна.
18-39 насны америкчуудын 58 хувь нь марихуаныг хуулиар зөвшөөрөхийг дэмжжээ. Харин 65 буюу түүнээс дээш насныхны 27-хон хувь нь үүнийг дэмжсэн аж.
Энэ сарын эхээр, АНУ-ын Колорадо нь мансууруулах бодисыг амралт зугаалгын газар борлуулахыг хуулиар зөвшөөрсөн анхны муж улс болсон юм.
Ингэснээр Колорадогийн 20-иос дээш насны оршин суугчид 28,3 грамм мансууруулах бодисыг биедээ авч явах эрхтэй болжээ.
Марихуаныг эмчилгээний журмаар хэрэглэхийг энэ улсын гуравны нэгт хэдийн зөвшөөрсөн байна. Гэсэн ч мансууруулах бодист хүмүүс донтож, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үздэг юм.
Г.Доржханд
URL: