“Чингис” бондоос санхүүжилт хүссэн 1151 үйлдвэрлэлийн төсөл иржээ
Засгийн газрын зүгээс энэ онд “Чингис” бондын хөрөнгөнөөс үйлдвэрлэгчдийг дэмжихээ мэдэгдэж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийг энэ сарын 17-н буюу өнгөрсөн баасан гарагийг хүртэл хүлээн авсан.
Ингэснээр иргэдээс нийт 1151 төсөл ирсэн байна. Ерөнхий сайдын захирамжаар зээлийн судалгаа, экспертизийн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд эдгээр төсөлд шалгаруулалт хийх аж.
Төслийг гуравдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, үүний дараагаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаснаар шалгарсан төслүүдэд санхүүжилт олгох юм байна.
URL: