“Цэвэр агаар” сангийн удирдлагуудыг шүүх хурал хойшиллоо
“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогч нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 27-ныг хүртэл хойшлов. Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн зүгээс зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, зарим нь шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй зэрэг шалтгаанаар хурлыг хойшлуулахыг хүсэлт тавьсан юм. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг долоо хоногоор хойшлууллаа.
“Цэвэр агаар сан”-гийн гэх тодотголтой уг хэрэг тус сангийн даргаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч байсан М.Хулан, нягтлан бодогч А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнд яллагдагчаар татагдаад байгаа юм.
Тэднийг “Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн буюу улсад онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр буруутгаад байгаа юм.
URL: