60 жил усанд ороогүй эр

Untitled-6Ираны Дейга тосгонд амьдардаг 80 настай Амоу Хажи хэмээх эр сүүлийн 60 жилд ганц ч удаа усанд орж биеэ угаагаагүй гэнэ.

“Tehran Times” сонин мэдээлж буйгаар, “Дэлхийн хамгийн заваан эр” Хажи 38 жил усанд ороогүй энэтхэг эрийн рекордыг “хумхийн тоос” болгож байгаа аж.

Амоу Хажи залуудаа сэтгэцийн өвчинд нэрвэгдэж, зожгирч ганцаараа амьдрах болжээ. Тэр цагаас хойш хүний хөлөөс хол, даруухан амьдрах болсон аж.

Цэвэрхэн байвал өвчин тусдаг гэж итгэсэндээ зургаан аравны туршид усанд ороогүй Хажи өмхийрч үнэр орсон гахай зараа(рогсирте) идэх дуртай. Үсээ засуулах хэрэг гарвал үсээ зүгээр л шатааж орхидог аж.

Нэгэн удаа хэсэг залуус ирж хүчээр усанд оруулах гэсэн ч зугтаж амжжээ.

Untitled-2 Untitled-3 Untitled-4 Untitled-5


URL:

Сэтгэгдэл бичих