АНУ дахь хамгийн аюултай 10 ажил
Ажлын байрны аюулгүй ажиллагааны асуудал манай улсад ихээхэн яригддаг ч гэсэн аюул байсаар л байна. Саяхан гэхэд Барилга дээрээс өргөгч төхөөрөмжийн төмөр барилгын хажуу дахь замаар явж байсан машин дээр унаж нэг хүний амийг авч одсон. Тэгвэл АНУ-ын “Тайм” сэтгүүл тус улс дахь хамгийн аюултай арван ажлыг зурагт дүрслэн жагсаажээ. Тус улс дахь хамгийн эрсдэлтэй аюултай ажлаар мод бэлтгэгчийн ажил шалгарсан байна. Нийт 100 мянган ажилтнаас 127.8 нь нас бардаг гэсэн судалгааг Мэргэжлээс Шалтгаалсан Осол Гэмтлийн Үндэсний тооллогын 2012 оны мэдээн дээр үндэслэн гаргажээ. Уг жагсаалтад онгоцны нисгэгч, хог тээврийн ажилтан, зам засварчин, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, өндөр хүчидлийн цахилгаанчин (мончёр) гээд төрөл бүрийн ажил мэргэжил багтсан байна. Манайтай оронд аюултай эрсдэлтэй гэж хэлэгддэг ажлууд бараг л бүгд орсон.
Ингээд доорх хүснэгттэй танилцана уу. Хэрвээ та энэ салбарт бизнес эрхэлдэг бол ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал тавиарай. Ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг дээ.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕССНЬЮС МН
URL: