“Хатуу арга хэмжээ” авахаа АНУ-д анхааруулав

3aae7ad6669a86661f242682971b9da3_LМОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгосын талаас эсэргүүцэн, цуцлахыг шаардсан хэдий ч АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг хийхээ мэдэгдсэн АНУ-ын Засгийн газрыг Пхеньян хурцаар шүүмжиллээ.

Хоёрдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг цуцлахыг БНАСАУ-ын Улс орноо нэгтгэх яам хоёр улсаас шаардсан билээ. АНУ, Өмнөд Солонгос хоёр улс нь байлдааны бэлэн байдлаа өндөржүүлэн, Умард Солонгосын сүрдүүлгийг таслан зогсоох зорилгоор хамтарсан  сургуулилтыг хийхээр төлөвлөөд буй билээ.
Өнгөрсөн жилийн хавар хийсэн АНУ-БНСУ-ын хамтарсан сургуулилтаас хойш Солонгос хоорондын харилцаа улам бүр муудан, дайныг зогсоосон, түр эвлэрлийн гэрээг хүчингүй болгохоо Умард Солонгос зарласан юм. Түүнчлэн цөмийн зэвсэг ашигласан, байлдааны ажиллагаа явуулж болзошгүй гэж анхааруулж байсан билээ.
Л.Урангуа


URL:

Сэтгэгдэл бичих