Эртний монгол цэргийн дуулга

481289_361613160602980_84513948_nЭртний монгол цэргийн дуулга. Энэ дуулгыг Төвдийн суварга нураадаг хятад тонуулчид хэдэн жилийн өмнө мөн иБэй дээр гаргаж өндөр үнээр зарсан.

Монголчууд нь 300 гаруй жил Төвдийг улс төрийн хяналтандаа барьж ирсэн тул олон үеийн монголчууд цастын оронд ясаа тавьсан нь мэдээж юм. Төвдүүд монгол баатар эрийг өөд болоход нь өмсгөл хэрэгслэлийг нь хийддээ өлгөдөг, эсвэл суварганд хийж дардаг заншилтай байжээ. Энэ дуулган дээрх төвд тариныг хараад төвдийн гэж хэлж болохгүй. Сайтар харвал хожуу тавигдсан нь илт байдаг. Яг ийм хийцтэй монгол дуулга нэлээд олон олдсон тул харьцуулсан судалгаагаар монгол хийц гэж баттай хэлж байгаа юм.

Энэ дуулгыг хоер залгаа төмрөөр хийсэн ажээ. Хэрвээ ганц залгаа байвал хамгийн сайн хийцэнд ордог. Дуулгын дэл төмөр тушимууд нь уламжлалт монгол аргаар хийгдсэн. Энэ аргыг бүр Сяньби, Түрэг, Хятан, Уйгарын үед хэрэглэж байсан. Эрт цагт хуяг дуулгыг сэлбээд үе улиран хэрэглэдэг байжээ. Монголчуудын цөөн цэргээр олныг байлдан дагуулдаг байсан нэгэн увьдас нь бөх бат нимгэн төмрөөр хуяг дуулгыг тушималж хийж ирсэнд оршино.

Чингис хааны их өчигт зургаан түмэн монголчуудын магтахдаа Цавчих илдний чинь ир болсон, Цариг дуулганы чинь дэл болсон Цахар түмэн гэдэг. Тэр үг нүдэнд харагдхаар тийм нэгэн дурсгал бол энэ болюу.


URL:

Сэтгэгдэл бичих