Нэгэн өвгөний амьдрал

397408_460994807322054_1063245711_nЭелдэг зөөлөн нүд. Сэтгэл татам инээмсэглэл. Даруухан төрх. Энэ бол дэлхийн II дайнд оролцож байхдаа дүлий болсон 98 настай Добри Добрев хэмээх энэ настны байр байдал.

Тэрбээр төрөлх Байлово тосгоноосоо Болгарын нийслэл Софи хот руу өдөр бүр ирж Александр Невски эсвэл Гэгээн Методы, Кириллын сүмийн өмнө гуйлга гуйдаг. Добрев гуай өөрөө хийсэн хувцас, арьсан гутлаа өмсдөг юм.
Тэрбээр Софи хотын алдартай иргэдийн нэг, өөрт нь мөнгө өгсөн хүн бүрт баярлан талархдаг гэдгээрээ олны талархлыг хүлээдэг боловч саяхан өөрийн цуглуулсан бүх мөнгөө, ойролцоогоор 40 мянган еврог Болгарын хуучирч муудсан сүм хийдийг засах, өнчин хүүхдийг асрах төвийн хэрэгцээнд зориулан хандивласан нь тодорхой болжээ.
Тэрбээр сарын 80 еврогийн тэтгэврээрээ амь зуудаг гэнэ.

National Geographic Mongolia


URL:

Сэтгэгдэл бичих