Жендерээр оноо авах гэсэн МАН ирэх сонгуульд өрсөлдүүлэх хатагтай нарынхаа нэрийг товложээ
Яг нэг жилийн дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд зарлана. Эхнээсээ хэнийг нэр дэвшүүлэхээ нам дотроо товлоод байгаа гэнэ. Ер нь намын удирдлагуудынхаа хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах, тойрог хуваах ажиллагаа нууцхан явагдаад эхэлсэн гэлцэж байна. Сонгууль явуулах тогтолцоогоо шийдээгүй буй атлаа дээрхи нууц марафоноо эхлүүлсэнд хачирхах шаардлага ч алга. Угаасаа л ингэдэг зуршилтай юм хойно. Харин намуудын дотор жендерийн асуудлаа хэрхэх дээр тохиролцож амжаагүй ч МАН-аас нэлээд хэдэн эмэгтэйн нэр тодорчээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Татварын Я.Аюушжав, Орхон их сургуулийн Н.Хажидсүрэн нарын санаархал их буй боловч тэдний нас хэтэрхий хөгшидсөн тул гологдсон хүүхэн байх магадлал өндөр гэлцэнэ.
Харин тавин настай Т.Ганди, тавь шүргэж буй Д.Оюунхорол хоёр ногоон гэрлээр нэр дэвшинэ. Парламентад дөрөв сонгогдсон Ганди сайд, хоёронтаа сонгогдоод буй Оюунхорол гишүүн дээр улаан гэрлээр баталгаатай дэвших хатагтайнуудад Д.Арвин гишүүн, Ж.Цолмон сайд, Д.Сарангэрэл сэтгүүлч нар багтжээ. Харин Хүүхдийн төлөө газрын даргаар хэлтэй амтай очсон МАН- ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтайд нэр дэвших шаанс маруухан байна. Арвин, Ганди, Оюунхорол гурвын намтрыг сонгогчид бараг цээжилсэн байж мэдэх тул тэдний тухай нуршилгүй бусдынх нь талаар товхон дурдя.
Бишрэлт холдинг компанийн ерөнхий захирал, хоёр хүүхдийн эх Батбаярын Ундармаа ирэх онд 48 нас хүрнэ. Москвад боловсрол эзэмшсэн тэрбээр нийслэлийн унаган иргэн боловч Дорнод аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвших нигуртай. Эсэргүү Шинэбаяр намаасаа урвасан учир түүний орыг Ундармаа бөглөх магадлалтай гэлцэж байгаа юм. Сонгуульд хаях мөнгөөр хэнээс ч дутахгүй тул Ундармаа хатагтайд сэтгэл зовниод байх зүйлгүй. Гэм ,нь түүний хувьд УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаагүй тул туршлага дутаж магадгүй. Сонгуульд байлдаагүй өөр нэг хатагтай бол нийслэлийн засаг даргын олон дэдийн нэг болсон Цэдэнбалын Цогзолмаа. 1968 онд Ховд аймгийн Жаргалантад мэндэлсэн тэрбээр Эрхүүд багш мэргэжил эзэмшиж сүүлд Тагнуулын дээд сургуульд суралцаж хуульчийн диплом гардсан юм. Сүхбаатар дүүргийн засаг даргаар хоёр жил ажилласан Цогзолмааг Ховдын фракцийнхан дэмждэг.
Дервен хүүхэдтэй энэ эмэгтэйг дэндүү туйлширдаг дутагдал нь нэр дэвших магадлалаас нь салгаж болзошгүй. Хөвсгөлд төрсөн ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон авхай дур булаам төрхөөрөө эрчүүдийн харцыг татдаг шигээ сонгогчдыг татах гэж 2008 онд оролдоод чадаагүй. УИХ-ын сонгуульд өрсөлдөж явсан туршлага нь 2012 онд хэрэг болох нь дамжиггүй бөгөөд хамт намаасаа нэр дэвшсэн Энхтүвшин, Даваасүрэн хоөр нь түүнийг Гүндалайн өөдөөс цор ганцааранг нь орхиод амиа бодож, довоо шарлуулсан гашуун явдлаас тэр сургамж авсан нь лавтай. Хувийн эмнэлгийн эзэн байсан энэ гоо хатагтай анх МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас улс төрд орох гараагаа эхлүүлж С.Баярын засгийн газарт дэд сайдын сэнтийд морилсон азтай бүсгүй. Хоер охины ээж дөч гарч яваа Цолмонг 2004 оны сонгуулиар С.Баярын нуудгай гэсэн хар пиар сүрхий хатгаж садаа болсон гэдэг.
Монголын улс төрийн дээд түвшинд түүн шиг царайлаг хүүхэн урьд байгаагүй учир гадаад оронд Цолмонг дагуулж явахдаа томчууд сэтгэл өндөр байдаг гэдэг юм. Гэвч тэрбээр хэн нэгний нүүрний маск байх дургүй, бас хэнийх нь ч хөнжил дотор хэвтэхээс татгалздаг гэнэ лээ. МАН-ын УЗ-ийн гишүүн болсон нь санаатай, санаандгүйн аль нь болохыг хэлэх аргагүй хэдий ч түүний хувьд 2012 онд нэр дэвших мандатаа хэзээний өвөртөлчихсөн хэмээн шуугиж буй. Телевизийн сэтгүүлчээс төр түшилцэх замаа зассан улс төрч цөөнгүй.
Баяр, Алтай гээд нэрлэж болох юм. Тэднийг залгаж парламентад нэр дэвших байтугай төрийн түшээ болох замаараа явж байгаа эмэгтэй бол Цолмонтой адилхан Хөвсгөлөөс угшилтай Д.Сарангэрэл юм. Ирэх оны сонгуульд 49 настай рингэнд гарч тулалдах энэ бүсгүйг ерөнхий сайд асан С.Баяр улс төрд урвуулсан юм гэнэ лээ. Хэрэв 2012 оны сонгуулиар С.Баяр спикерээр сонгогдвол Сарангэрэл, Цолмон хоёрыг Засгийн газрын танхимд баталгаатай сайдын суудалд очно гэлцэх юм билээ.
Ядаж л байнгын хорооны даргын алба бэлэн зэхээстэй байх болов уу. Хоёр хүүхдийн эх Сарангэрэл ММ агентлагийн мэдээний албаны захирал байснаас өөр удирдах ажил хийж байгаагүй. Хэрэв ТУ-б телевизийг үүсгэн байгуулж хөл дээр нь босгосон зүтгэлийг эс дурдвал шүү дээ. Иймд түүнд удирдах ажлын туршлага дутаж болзошгүй. Гэвч нам нь түүнийг Удирдах зөвлөлийн гишүүн болгож тэр дутагдпыг нь засаж буй гэнэ лээ. Иргэний хөдөлгөөний Бор-ын дүрээр улс төрд хөл тавьсан М.Ичинноровыг монголчууд хүний эрхийн хуульч гэдгээр нь анх зүслэсэн.
Дараа нь Батзандан, Магнай нартай хөтлөлцен ИХН-ын дэд дарга болсноо гэнэтхэн МАХН руу урваснаар нь сайн мэднэ. Америк нөхрөө буцаагаад явуулсан түүнийг намаас нам руу дүрвэж яваа болохоор журам алдаж магад гэх нь ч бий. Тэрбээр Цогзолмаатай адил Ховд нутгийнх. Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших нигуртай эдгээр бүсгүйчүүдийн тал нь хувийн амьдралаа хоёр дахь удаагаа зохиосон юм билээ. Сексийн ч гэх үү гэр бүлийн ч гэх үү энэ дүрсгүйтэл нь саад болохгүй аваас тэдэнд нэр дэвших өндөр магадлал бий. Гагцхүү төр түшилцэх хувь заяаг сонгогчид олгох эсэх нь тийм чиг баттай бус аа.
Хуулахыг хориглоно FACT.mn
URL: