“Сирийн сөрөг бүлэг болон хувьсгалт хүчний үндэсний холбоо” Женевийн хуралд оролцохоор боллоо
Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ны нарийн бичгийн дарга Бан Ги Мун 18-ны өдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийхдээ, Сирийн гадаад дахь сөрөг бүлэг болох “Сирийн сөрөг бүлэг болон хувьсгалт хүчний үндэсний холбоо” Сирийн асуудлаарх Женевийн хоёрдахь хуралд оролцох болсныг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр уг мэдэгдэлдээ, энэ шийдвэр нь Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхэд чухал алхам болох юм гэжээ. Сирийн сөрөг бүлгийнхэн бүх сөрөг хүчнийг төлөөлж чадах төлөөлөгчдийн багийг даруй бүрдүүлэхийг тэрээр мөн хүсжээ.
Бан Ги Мун хэлэхдээ, 1-р сарын 6-ны өдөр тэрээр Сирийн “үндэсний холбоо”-ны тэргүүн Ахмад Жарбад захиа бичиж Женевт болох Сирийн асуудлаарх хоёрдахь хуралд оролцохыг урьсан юм гэжээ.
“Сирийн сөрөг бүлэг болон хувьсгалт хүчний үндэсний холбоо” уг хуралд оролцох болсноо 18-ны орой Станбулд мэдэгджээ.
\Дүүрэнжаргал орчуулав\ china radio
URL: