УИХ-ын дарга З.Энхболд үндэсний хөгжлийн стратегийг эхлүүлэв

65fbe0971f6cbed481d2b4bfa80ca37c_LУИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар Ардчилсан Хүчний холбоо “Үндэсний Хөгжлийн Стратеги” симпозиумыг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ. Уг симпозиумд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн засаг дарга нар болон төвийн бүсийн зарим аймгийн иргэдийн төлөөлөл оролцож байна.

УИХ-ын дарга З.Энхболд симпозиумыг нээж хэлсэн үгэндээ, “Манай улсын ирээдүйн хөгжлийн стратегийг тодорхойлохын тулд эдийн засгийг солонгоруулах, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь хамгийн чухал ажлын нэг. Энэ бол өнөөдөр орон нутгийн хэмжээнд хийгээд өнгөрөх уулзалт биш, харин аймаг бүр өөрийн онцлогт тохируулсан хэтийн хөгжлийн стратегийг тодорхойлж байгаа үндэсний хэмжээний үйл ажиллагааны эхлэл юм.
Манай улсын практикт ямар улс төрийн хүчин төрийн эрхэнд байгаагаас хамаарч улс төрийн бодлого сонгуулийн циклээр дөрвөн жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгаа нь улс орны хэтийн бодлого алдагдагдахад хүргэж  байна. Иймээс цаашид эрх барьж байгаа улс төрийн намаас үл хамааран дунд хугацааны 50 жил, урт хугацааны 100 жил барих төрийн бодлогын стратегийг боловсруулж, уламжлалыг хадгалсан төрийн бодлогыг тогтвортой байлгах нь чухал гэлээ.
Улс орны хөгжил нь нэг хүнд ногдох ДНБ-ээр тодорхойлогддог. Гэхдээ орчин цагт улс орнууд хүний хөгжлөөр улсын хөгжлийг тодорхойлдог буюу эрүүл, ажилтай, баялаг бүтээдэг, иргэдээрээ хөгжлөө тодорхойлж байгаа нь “Хүний хөгжил” хэрхэн чухал болсныг харуулж байна гэв.
Уулзалтаар Улсын Их Хурлын дарга үндэсний хөгжлийн стратегийг зөвхөн өнөөдрөөр харах бус улс орны урт хугацааны буюу 100 жилийн хөгжлийн стратегийн бодлогыг харах асуудлыг хөндөж тавилаа.
Улсын Их Хурлын даргын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж байгаа“Үндэсний хөгжлийн стратеги” симпозиум Дархан-Уул аймагт гурван өдөр үргэлжлэх юм


URL:

Сэтгэгдэл бичих