“Мон-Уран” Б.Наранхүүгийн хоолонд хор хийснээс Солонгос руу эмчлүүлэхээр явсан гэв үү?
М.Энхболдын “ивээл” хүн гэгддэг “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү түүнийг хотын захирагч байх үед авсан,
хуучнаар хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан доторхи 1 га газраа улам тэлж 2 га болгох гэсэн хэрүүл тэмцэлтэй яваа. Үүнтэй зэрэгцэн Б.Наранхүүгийн талаар нэгэн ноцтой шуум чих дэлсээд байна. Хэдхэн хоногийн өмнө ноён Б.Наранхүүгийн хоолонд хэн нэгэн хор хийж, хордуулахыг завдсан гэх ба тэрээр биеэ эмчлүүлж, хордлогоо тайлуулахаар Солонгос улсыг зорьсон гэнэ.
Хамгийн сонирхолтой нь энэ тухай МУГЖ дуучин С.Жавхлан тааралдсан хүн хардаа ярьж явсан сурагтай. Хэрэв энэ шуум үнэн бол ноён Б.Наранхүүг хэн хорлохыг завдав, хэн түүнээс салахыг хүсээд байгаа нь анхаарал татах нь зүйн хэрэг. С.Жавхлан чухам хаанаас авсан мэдээллийг үндэслэн ийм зүйл ярьж яваа нь бас ч хүү сонирхолтой. Хэзээ нэгэн цагт Б.Наранхүү энэ цуурхалд өөрөө хариулт өгөх биз ээ.
Э.Болор
URL: