Парацетамол эм элэгний хор л гэсэн үг

indexжэуж

Панадол, Таймнол, Колдрекс зэрэг эмүүдэд парацетамол агуулагддаг. Парацетамол бол элэгний “хор” л гэсэн үг. Эрдэмтэд шинэ эм турших, элгэнд хэрхэн нөлөөлж буйг судлах гэхдээ парацетамолыг ашиглаж лабораторийн амьтдыг гепатитаар өвчлүүлдэг байна. Гэхдээ мэдээж эмийн сангуудаар зарагддаг парацетамол, түүний төрлийн эмүүдийн тун нь эрүүл бөөртэй хүнд бол огт аюулгүй. Парацетамолын хортой нөлөө нь түүнийг архи, эсвэл элгэнд аюултай өөр эмүүдтэй цуг хэрэглэхэд илэрдэг. Жирийн аспирин хүртэл гепатит үүсгэх аюултайг тэр бүр хүмүүс мэддэггүй. Түүний хортой нөлөө тунгаас шууд хамааралтай, хичнээн ихийг ууна, төчнөөн муу.

Эмийн гепатит ялангуяа залуу хүмүүст их тохиолддог. 14 хүртэл насны хүүхдэд аспирин өгөхииг хориглодог, учир нь элэг, тархи ноцтой гэмтэж, синдром рей үүсч болзошгүй. Халуун бууруулагч диклофенак, ибупрофен эмүүд элгэнд нөлөөлдөг. Мөн эритромицин, тетрациклин, доксициклин, рифампицин зэрэг антибиотикууд эмийн шар өвчин үүсгэж болзошгүй.

Амиодарон, кордароныг удаан хэрэглэж болохгүй. Элэгний өвчтэй бол жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэхийг хориглодог, тэдгээрт агуулагддаг эм даавар эстроген цөсний зогсонгишил үүсгэдэг. Эм уун турахыг оролдож байгаа хүмүүс эрүүл мэндээ золиосолж байна гэж бодох хэрэгтэй. Ер нь эмийн тунг 70кг жинтэй хүнд тохируулан тогтоодогийг эм ууж байгаа хүмүүс санаж байх хэрэггэй. Эмэгтэйчүүдэд эмийн гепатит тусах магадлал өндөр. Хижээл насныхан мөн эрсдлийн бүлэгт ордог байна.


URL:

Сэтгэгдэл бичих