Ясны сийрэгжилт євчин аюултай юу

images4040505Яс сийрэгших євчний vед яс нимгэрч, хэврэгшин амархан бэртэж гэмтдэг. Танд энэ євчин тусах эрсдэл байгаа эсэхийг мэдэхийн тулд бvлэг тус бvрийн асуултанд хариул. “Тийм” гэсэн хариу байх тусам остеопороз vvсэх магадлал єндєр. Та зєвлєгєєг байнга мєрдвєл євчнєєс сэргийлж чадна.

Дааврын єєрчлєлт

Та жирэмсэлж байсан уу? Таны хувьд цэвэрших процесс эхэлсэн vv?
-Таны цэвэршилт эрт эхэлсэн vv?
-Та єндгєвчєє авахуулсан уу?
Зєвлєгєє: Жирэмслэлт
Эм хvн бvр жирэмслэлтэд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хvvхэд тээх, хvvхдээ хєхvvлэх vед ясны жин буурах магадлалтай. Ийм байдалд хvрэхгvйн тулд жирэмсний эхний сараас л эхэлж, кальци, D витамин агуулсан эм уух хэрэгтэй. Энэ vед эмэгтэй хvн хоногт 1000 мг кальци, 400 ME D витамин хэрэглэх ёстой. Хэрэв таны vе мєч, нуруугаар євддєг бол “Дона” хэрэглэ, уг эм ясанд сайнаар нєлєєлж, остеохондроз євчин болохоос сэргийлнэ. Хvvхэд хєхvvлэх vед кальцийн хэрэгцээг єдєрт 1200 мг, євєл намрын улиралд 1500 мг болтол ихэсгэх шaapдлагатай.

Цэвэршилт:

40-45 насны эмэгтэй тун эмзэг, ялангуяа єндгєвч авахуулах мэс засал хийсэн тохиолдолд цэвэршилт эрт эхэлдэг. Цэвэршилт эхэлснээс 1-2 жилийн дараагаас ясны бvтцэд єєрчлєлт ордог. Яс бvрэлдэхэд оролцдог эстроген даавруудын хэмжээ энэ vед буурч, улмаар яс бэртэж гэмтэх нь хялбар. Энэ тохиолдолд дааврын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Цэвэршилт эхлэх vед эдгээр эмчилгээг хийлгэх шаардлагатай, цэвэршээд хоёр жил болсон хойно vр дvн єгєхгvй. Дааврын эмчилгээ сєрєг нєлєєтэй, жишээлбэл хєхний ба умаин ємєн vv, элэгний євчин, артерийн гипертензия, хавагнах, тромбофлебит зэрэг євчин vvсгэж болзошгvй. Иймээсхийхэмчилгээг зєвхєн эмч шийднэ.

 

Дагалдах євчнvvд

Та vе мєчний євчтэй юу?
-Та бронхын астм эсвэл бамбай булчирхайн євчтэй юу?
-Та глюкокортикоид эм уудаг уу?
Зєвлєгєє: Бамбай булчирхай, ходоод гэдэсний євчин, чихрийн шижингийн нэгдvгээр тєрєл зэрэг нь хоёрдогч хэлбэрийн остеопороз
хэрэгтэй. Ходоод нь кальцийг шингээх, цусанд очуулах vvрэгтэй. Мєн бєєрєє хямгад, энд D витамин кальцийг шингээх идэвхтэй бодис болон хувирдаг. Тvvнээс гадна шээсээр гадагшлaaгvй кальци цусны системд бєєрєєр дамжин буцаж очдог, хэрэв бєєрєєр дамжин кальци их ялгарвал цусан дахь кальцийн хэмжээ буурна. Vvний дvнд биеэс кальци эрчимтэй гадагшилна. Хvний бие организм араг яснаас илvvтэйгээр зvрх судасны систем, тархийг тэтгэдэг учраас энэ байдлын улмаас яс нимгэрэх, гэмтэх бэртэх явдал гардаг. Бєєр нь артерийн гипертензиятай шууд холбоотой. Энэ бол остеопороз vvсэх аюултай хvчин зvйлсийн нэг.

Амьдралын хэв маяг

-Та кофе их уудаг уу?
-Та зєв хооллодог гэж бодож байна уу?
-Хvн єдєрт ямар хэмжээний кальци хэрэглэх ёстойг та мэдэх vv?
-Та бага хєдєлгєєнтэй юу?
-Та биєийн тамираар хангалттай хичээллэдэггvй юv?
-Та суугаа ажилтай юу?
Зєвлєгєє: Хvн цэвэр сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэх хэрэгтэй, мєн тvvнийг боловсруулах ферментvvд биед байгаа цагт кальци шингэнэ. Гэхдээ дан сvv, цагаан идээ хэрэглэж болохгvй. Иймээс та мах, загас, хvнсний ногоо, жимсийг хангалттай хэрэглэ. Кальци их агуулдаг бууцай, броколи, самар, шош, байцаа, яншуй, шэр буурцаг, апельсин, томат ба апельсины шvvс хэрэглэ. Гэхдээ эдгээр хvнс бидний кальцийн хэрэгцээг бvрэн хангаж чадахгvй, иймээс та тусгай эм уух хэрэгтэй. Ялангуяа D витамин агуулсан эмvvд ашигтай.
Биеийн хєдєлгєєн муудах нь остеопороз vvсэхэд нєлєєлдєг. Иймээс бvжиглэ, усанд сэл, гvй, явган зугаал. Єдєр бvр дасгал хийхэд булчингуудын тонус, vе мєчний хєдєлгєєн сайжирч, бэртэх гэмтэх магадлал буурна.

Эдгээр дасгалыг хатуу гадаргуу дээр хийгээрэй
1. Та дагзаа шаланд наа, яг нvх гаргах гэж буй мэт чанга наа. Энэ байдалд долоон секунд байгаад Дараа нь биеэ сулла.
2. Мєн тийм байдлаар далаа шаланд наа. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
3. Мєн тийм дасгалыг таазаараа хий. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
4. Цээжээ дэрэн дээр тавьж, чанга, гараа чичиртэл тэвэр. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
5. Дэрээ євдгєн завсар хавчиж, сайн шах. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
6. Хєлийн улыг єєр рvvгээ тат. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давтана.
7. Зvvн хєлийн хуруунуудаа баруун дээр тавь. Доод хєлєє єєр рvvгээ тат, харин дээд талын хєлєєр эсэргvvцэл vзvvл. Ийм байдлаар долоон секунд бай. Дасгалыг 7-8 удаа давт.


URL:

Нэр: Tiffaney Огноо: 4 September 2018

Il faut que jeunesse se passe. Laleu

Сэтгэгдэл бичих