Танд хэрэгтэй түмэн янзын зөвлөгөө

3ca59d363ca5dc59originalХаг тогтсон саванд төмсний хальс хийж буцалгавал цэвэршинэ.

——————————————————————————–

Орос цуутай (литр усанд 5 хоолны халбага цуу буюу 2 цайны халбага цууны охь орно) ус хийж цаг хагас юм уу хоёр цаг буцалгавал савны өнгөр арилдаг.

——————————————————————————–

Ногооны мохсон үрүүрийг төмрийн зүлгүүрээр үрвэл дахиж ир ордог.

——————————————————————————–

Халуун саванд хоёр халбага цагаан будаа хийж бүлээн ус нэмээд сайн бөглөж сайтар зайлаад дараа нь халуун усаар зайлбал эвгүй үнэр нь арилна.

——————————————————————————–

Yйсэн бөглөө шилний аманд томдоод таарахгүй байвал буцалж байгаа усанд хэдэн минут байлгана.

——————————————————————————–

Шилэн бөглөө нь зуурчихаад автахгүй байгаа лонхонд ургамлын тос дусааж галд ээ.

——————————————————————————–

Гацаж зуурсан шилэн билүүдмэл бөглөөг завсраар нь цууны охь дусааж авдаг.

——————————————————————————–

Яльгүй хоолны давстай усанд цаг хагас дүрээд авсан хутгыг ирлэх хялбар байдаг.

Махаа хүйтэн усандаа хийж буцалгавал шөл гарах нь дээр байдаг

 

Болор савыг халуун усаар бүү угаа. Өнгөө алдаж бүүдийдэг.

Шаазанцар буюу вааран эд хагарвал хэн ч наачихаж чадна. Хагархайг нь эвлүүлж боогоод сүүн дотор буцалгачихаад хоёр хоног байлгаад боолтыг авхад цавгүй наалдсан байх вий.

 

Хоолны гич ганц халбагыг хийсэн усаар таваг шанага угаахад сайн.

 

Цайны данх савыг бүлээн усаар угаа. Өнгөө алдаж бүүдийдэг. Харин цардуулаар арчиж ноосон давуугаар зүлгэнэ.

 

Тунгалаг шилэн савыг яльгүй цуу, давс хийсэн бүлээн усаар угаахад сайн цэвэршинэ.

 

Болор савыг халуун усаар бүү угаа. Өнгөө алдаж бүүдийдэг. Харин цардуулаар арчиж ноосон даавуугаар зүлгэнэ.

 

Гэртээ майонез хийхэд амархан. Хоолны халбага дүүрэхгүй нунтаг гич, 10 грамм элсэн чихэр, бас төдий хэр давс нийлүүлж гурвууланг нь хутгана. Өөр саванд нэг өндөгний шар хоолны халбагны дөрвөний нэг хэр ургамлын тос хольж бүлээтгээд 5-6 тасалж түрүүчийн хольцондоо нэмж өнгөн дээрээ гялалзах толобгүй болтол хутгаж зуурна. Зуурмаг нь цайвар, өтгөн байвал болж байгаа нь тэр. Амтыг нь чангалъя гэвэл яльгүй цуу нэм.

 

Yйлдвэрийн бяслагийг эрт зүсэх хэрэггүй. Нимгэн зүсэмний амт нь гарч хатаад анхилуун үнэрээ алддаг. Бяслагийг хөргөгчинд хийхдээ гялгар хүүдий юм уу мөнгөн цаасанд ороох ёстой. Ердийн цаасанд орооход хатчихна. Бясалгаа хатаахгүй байя гэвэл хажууд нь гэсэгхэн ёотон тавьж тагла. Хөргөгчид баяслаг хийхдээ хөлдөөгчөөс аль болох зайдуу тавих нь дээр. Хөргөгч байхгүй бол баяслагаа давстай усанд дүрсэн даавуунд ороовол сайн.

 

Исэг хөрөнгөн савхыг хуурай гурилтай уутанд хадгалбал шинээрээ байдаг. Гадуур нь наалдсан гурилыг сүүлд нь хутгаар хусаж ав.

 

Зөөхийд яльгүй жаахан хуурай өндөг нэмбэл сайн нийцэрдэг.

 

Нимгэн элдсэн гурилд хуурай гурил түрхэж элдүүрэндээ ороогоод хайруул дээрээ дэлгэхэд хялбар байдаг.

 

Сонгиныг нарийн гоожуулсан усан доор цэвэрлэх юм уу буцалж байгаа усанд 2-3 минут дүрж аваад цэвэрлэвэл нулимас гоожих бэрхшээлгүй болно.

 

Яншуйг хүйтэн усанд биш халуун усанд угаавал анхилуун үнэрээ алдахгүй.

 

Жимс ногоог хөргөгчид хийхээсээ өмнө сайтар угааж хаттал арчих хэрэгтэй.

 

Шөл нитэг өнгөгүй байх нь чухал чанар мөн. Махны шөлийг тунгалаг болгоё гэвэл буцалхаар нь тагийг нь авч хөөс, нитгийг нь шүүрдэж ав. Бас байн байн шөлний тосыг нь хамж байх хэрэгтэй. Зугуухан буцалгавал шөл гарах нь сайн байдаг.

 

Шөлийг тунгалагшуулахын тулд өндөгний шарыг зуурч халуун шөлөндөө нэмээд 20 минутын дараа нойтон даавуугаар шүүвэл дээр.

 

Шөлийг дахин халаахдаа зөөлөн галаар зугуухан буцалгаж дөнгөж шазалзангуут нь авбал тунгалаг хэвээрээ байдаг.

 

Шөл халаахдаа битүү таглах хэрэггүй. Уур нь дэгдэж байвал шөл нь нитгэрэхгүй тунгалаг болно. Махны тунгалаг шөлөнд хуурай баяслагны хэлтэрхий хийж буцалгавал аятайхан амт ордог.

 

Лууван яншуй эсвэл сонгиныг шөлөндөө бүхлээр нь биш харин таллаж хуваагаад хэрчсэн талаас нь тосгүй хайрч хийвэл махны шөл анхилуун үнэртэй, шаргал туяатай болдог.

 

Ганц хоёр сонгины халсыг жаахан усанд буцалгаж шүүж аваад шөлөндөө нэмчихээд ямаршуухан амттай болдгийг нь үзээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих