Казахстан 2050 онд хөгжлийн стратегийг биелүүлэх арга замаа тодорхойлжээ
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 17-ний өдөр нийслэл Астанад улс орныхоо байдлын тухай илтгэл тавьж, 2050 онд хөгжлийн стратегийг биелүүлэх арга зам бодит үүргийн талаар тайлбарласан байна.
Назарбаев хэлэхдээ, Хятад тэргүүтэй олон орон алс хэтийн төлөвлөгөө боловсруулан хөгжилд хүрч чадсан. Казахстан ч нэг жилийн өмнө хөгжлийн шинэ стратеги дэвшүүлж, 2050 оноос өмнө дэлхийн хамгийн хөгжингүй 30 орны нэг болох зорилт дэвшүүлсэн юм. Энэхүү зорилтоо биелүүлэхийн тулд Казахстан улс эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын холбогдох зарчим болон стандартыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Назарбаев хэлэхдээ, Казахстаны эдийн засгийн өсөлт 4%-оос доор байж болохгүй, 2050 онд жижиг дунд аж ахуйн нэгжийн ДНБ-д эзлэх хувийн жин 20%-оос дээшилж 50%-д хүрэх хэрэгтэй. Нийгмийн салбарын хувьд Казахстаны 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 13 мянган ам доллараас 60 мянган ам долларт хүргэх хэрэгтэй. Хотын оршин суугчдын хэмжээ одоогийн 55%-аас 70%-д хүрч, дундаж наслалтыг 80 нас хүргэх хэрэгтэй гэжээ.
\Э.Г\
URL: