“Шударга ёс” эвсэл, МАХН-ынхны зөрчил зодоондоо хүрлээ /видео/

527-1389942457BeGCyh9CIAAKnHyМАХН, “Эх орон Тусгаар Тогтнол Шударга ёс” хөдөлгөөнийг анхлан байгуулж явсан гишүүд нь өдгөөгийн МАХН-ын удирдлага, Д.Тэрбишдагва тэргүүтэнд таатай бус хандах болсон тухай эх сурвалжууд өгүүлэх болсоор хагас жил орчим болж байна.
Оны өмнөхөн хуралдсан МАХН-ын бага хурлаас Л.Эрдэнэтуул тэргүүтэй хэсэг нөхдийг шахан гаргаж, нөгөөдүүл нь ч МАХН-ын анхдагчдын холбоог байгуулсан.
Тэгвэл саяхан Говь Алтай аймагт болсон иргэдтэй хийх уулзалтын үеэр уг зөрчил дахин илэрчээ.
МАХН-ын гишүүн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга н.Ганзориг уг уулзалтанд оролцсон Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн Засгийн Хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг АН-ын даалгавар авсан урвагчид, МАХН-аас зайлах ёстой хэмээн хэлж, зодоон болох нь халаг болсон байна.

 

Э.Мягмар

Сонин мн

 

 


URL:

Сэтгэгдэл бичих