Т.Даваасамбуу ХӨХ МОНГОЛ / Яруу Найраг /

1010620_1410187305894282_1534098441_nДээлэн дээр нь нар манддагаа
Дээвэр дээр нь сар нойрсдогоо
Дэнжийн салхинд нь цэцэгс ганхдагаа
Далбаан дэвсгэрт нь соёмбо бадардагаа
Хөх Монгол

Морьдын төвөргөө нь дэлхийг эзэгнэдэг
Уудам нутагт нь уртын дуу эгшиглэдэгээ
Мойног хуруунд нь морин хуур цуурайтдагаа
Урсгал усанд нь бүсгүйчүүд гэзгээ самнадагаа
Хөх Монгол

Хөх аргалын утаа нь тэнгэрт мацан цойлдог
Хөвч арын хангайд нь буга согоо урамддагаа
Хөл нүцгэн багачууд шүүдэрт норон гүйдэг
Хойморт тамхилах гэрийн эзэн хөндий дүүрэн нэрдэгээ
Хөх Монгол

Уяан дээрнь арц уугиж гийнгоо хөгжөөдөг
Ууцан дээр нь будаа арвилж хонь төхөөрдөгөө
Учрал дээр нь үнэг хайчилж бүл нэмдэг
Ухаан дээр нь ном баринтаглаж үйлс нэмдэгээ
Хөх Монгол

Жинст малгайн оройд нь төр, түмэн багтдаг
Жижүү ган дөрөөнд нь дэлхий тулж өндийдөгөө
Жижигхэн буурал ижийгээ шүтээн болгон дээдэлдэг
Жилийн 4 улирал цээжин дотор нь өндөлздөгөө
Хөх Монгол

Бярт бөхчүүд нь наадмын дэвжээнд зодоглодог
Бүрэг гоолог бүсгүйчүүд нь найргийн мөртүүдэд тодордог
Бүгд найрамдах төрийн дуулал зүрхний гүнд нь аялагддаг
Бүлээн халуун сэтгэлд нь бүх Монгол нь багтдаг
Хөх Монгол


URL:

Сэтгэгдэл бичих