НАМЭХ-ийн ерөнхийлөгчөөр Ц.Цогзолмааг сонголоо

155f6f904117638990d942a16d836b7f_LМАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит VI чуулган Тусгаар тогтнолын ордонд болж,  шинэ ерөнхийлөгчөөрөө Ц.Цогзолмааг сонголоо.

НАМЭХ-ны энэ удаагийн хуралд 267 төлөөлөгч сонгогдсоноос 215 нь ирж, 81 хувийн ирцтэй чуулган эхэлж,  НАМЭХ-ны ерөнхийлөгч асан Б.Оюунхорол тайлан илтгэл тавьж, МАН-ын дарга М.Энхболд намын үйл ажиллагаа, бүтэц дүрмийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тус холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учир өнөөдрийн хурлаар шинэ удирдлагыг сонгох болов. Ингээд холбооны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшиж, гишүүдийн 64,9 хувийн саналаар Ц.Цогзолмааг энэ албан тушаалд сонгох боллоо. Ц.Цогзолмаа нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг алба хашиж байсан юм.
Мөн өнөөдрийн хурлаар НАМЭХ дүрмээ шинэчлэн баталж, бүс хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон юм.


URL:

Сэтгэгдэл бичих