Эхнэр нөхөр хоёр байнга хэрэлддэг бол гэр бүлийн амьдрал хэврэг болж буйн дохио

ger_bul_salaltЭхнэр нөхөр хоёр хааяа нэг хэрэлддэг байснаа байнга хэрэлддэг болно. Эцэс сүүлд нь бие биенээ аль муухайгаар дуудаж хамаг л бузар булайгаа нь дэлгэнэ. Магадгүй хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж ч мэднэ. br>Ингээд өнөөх гал халуун хайр сэтгэл үгүй болж хэн хэнээсээ салахын түүс болно. Салахгүй ч гэсэн сайхан амьдрал гэж байхгүй болно. Үргэлж хэрүүл маргаан, уур бухимдал дунд амьдрахыг та хүсэхгүй биз дээ, Хэрэв тa гэр бүлдээ хайртай л бол хэрүүлээс ямагт зайлсхийж байгаарай.

Ажил дээрх уур бухимдлаа гэртээ бүү гарга
-Таны ажил дээрх бүтэлгүйтэлд гэр бүл, үр хүүхдэд чинь ямар ч буруугүй гэдгийг хэзээ ч бүү март.
-Та ажил дээрээ болсон таагүй явдлаа ор тас мартаж сур.
-Та өдөр болгон гэртээ сэтгэл амар, тайван амгалан ирэх ёстой шүү.
-Ажил дээр болсон таагүй явдлаас үүдсэн уур бухимдлаа ар гэртээ хэзээ ч бүү гаргаж бай.
-Ажил чинь урагшгүйтэж бухимдсан байсан ч,
-Хамт ажилладаг хэн нэгэнтэйгээ муудалцсан байсан ч,
-Алдаа гаргасан ч,
Тэр бүхэнд бухимдсан сэтгэлээ гэрийнхэндээ бүү гарга.
-Гэртээ уур бухимдлаа гаргавал эхнэртэйгээ муудалцахад хүрч мэднэ.
-Ингэхгүйн тулд ажил дээр юу болсон тухайгаа маш тайвнаар эхнэртээ хэлж хоорондоо харилцан ярилцаж, дотоод сэтгэлээ уудлах хэрэгтэй.
Ингэж ярилцвал та хоёрт амар амгалан байх болно.

Эхнэртэйгээ яагаад хэтрэлдэх болсноо эхлээд ол
-Хэрүүл нэгэнт эхэлчихсэн бол зогсоох apra чарга заавал хай.
-Хэрүүл чухам хэнээс, юунаас болж гарав гэдгийг сайтар эрэгцүүлэн бод.
-Гэхдээ хамгийн түрүүнд эхнэртэйгээ хэрэлдэх болсон шалтгаанаа олох хэрэгтэй шүү.
-Юунаас болж маргалдсан учраа олохын оронд эхнэр лүүгээ дайрч давшлан элдвээр муулж хэлэх юм бол энэ хамгийн адгийн хэрүүл болно.

Өөрийгөө эхнэрийнхээ оронд тавиад үз
-Та эхнэртэйгээ хэрэлдэх бүртээ түүний оронд өөрийгөө тавьж үзэхийг хичээж байгаарай.
-Ингэх нь өөртэйгээ хэрэлдэж буй хүнийхээ сэтгэл зүйг мэдрэхэд танд дөхөм болно.
-Сөргөлдөгчийнхөө оронд өөрийгөө тавих нь юуны түрүүнд хэлсэн үгийнх нь учрыг олоход танд тусална.

Хамгийн түрүүнд өөрөө буулт xийж, эхнэрээсээ уучлалт гуйж бай
Хэрүүл тэмцэл хийхээргүй асуудлыг бүү дэвэргэж бай.
-Аливаа маргаантай асуудлыг шийдэж болох арга замыг эхлээд хайх хэрэгтэй.
-Нэг нэгнийхээ дээр гарах гэж чанга дуугаар хэрэлдэх нь хэзээ ч сайн юманд хүргэдэггүй.
-Ямар ч тохиолдолд түрүүлээд буулт хийгээд өгчихвөл асуудал маш амархан шийдэгддэг.
-Буруугаа ойлгож буулт хийнэ гэдэг өөрөө өөрийгөө хүндэлж буй хэрэг.
-Таны буруугаас болж хэрүүл үүсээгүй байлаа ч та эхнэртээ хайртай л юм бол ганц удаа ч гэсэн “миний буруу уучлаарай” гээд хэлчихэж бай.
-Миний буруу уучлаарай…гэдэг бол хамгийн хүнлэг, бас хамгийн ухаалаг, хүний сэтгэлийг уярааж чаддаг ид шидтэй үг юм шүү.
-Гэр бүлдээ аймшигтай хэрүүл дэгдээхгүйн тулд энэ зөвлөгөөг хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй шүү.


URL:

Сэтгэгдэл бичих