Бие нь муудаж эмнэлэгт хүргүүлсэн залуу хар тамхи залгисан байжээ
Сүүлийн үед монголчууд хар тамхины хэрэг байнга холбогдох болсон талаар Цагдаагийн газрынхан хэлдэг. Үүнийг батлах нэгэн хэрэг даваа гаригт гарсан байна. Галт тэргээр зорчиж явсан залуугийн хэл ээдэрч, хөлс нь чийхран бие нь муудаж буйг хажууд явсан зорчигч анзаарч түргэн тусламж хийгээд цагдаа дууджээ. Эмч нар залууг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цус болон шээсний шинжилгээнд хар тамхины агуулагдах хэмжээ эерэг гарсан байна.
Иймд эмч, цагдаа хамтран биед нь үзлэг хийхэд тарианы сорвигүй байжээ. Харин гурав хоногийн дараа буюу лхагва гаригт таван ширхэг чигчий хуруун чинээ пластик зүйлээр ороосон эдийг өтгөнөөрөө гаргасан байна. Ходоодны хүчлийн нөлөөгөөр пластик савны зарим хэсэг хайлж залуу комын байдалтай болсон байжээ. Хар тамхи залгисан байсан залуу 38 настай юм байна. Түүний залгисан байсан хар тамхийг эмч нар цагдаад хүлээлгэн өгчээ.
URL: