Та хүүхдийнхээ эцэг эх үү эсвэл найз уу?

gerbul1. Дуртай киногоо үзэж суутал охин тань рок хөгжмийн нэвтрүүлэг дээр тавь гэж шаардвал яах вэ?
A. Хүслийг нь дагуулж түүнтэй хамт рок шоу үздэг
Б. Кино дуустал хүлээ гэнэ
B. Жижиг зурагт авч өгнө гэж амлана
Г. Киногоо видеогоор бичиж авна охиноо үзэхийг зөвшөөрнө

2. Та хүүхдээ юу гэж үздэг вэ?
A. өөртэйгээ эн тэнцүү мэт
Б. Залуу насыг минь дурсуулдаг
B. Бяцхан том хүн
Г. Зөвлөгөө хэрэгтэй хүн
3. Та дундаж насны, өөрийн үсний засалтаар бахархдаг. Та ямар маягаар үсээ янзлуулдаг вэ?
A. өөртөө илүү зохидог маягаар
Б. Хамгийн сүүлийн үеийн моодоор
B. Дуртай рок одоо дуурайж
Г. Хүүгийнхээ /охины/ үс засалтыг дуурайж
4.Таны насны тухай ярья?
A. Хүүхдүүд чинь таныг хэдэн настайг мэдэх уу?
Б. Та насаа хэлдэггүй, хүүхдүүдээсээ олон насны ялгаатайгаа мэдрүүлэхгүйг хичээдэг үү?
B. Та хүүхдүүдээсээ насаа нуудаг уу?
Г. Ахмад учраас илүү мэддэг гэж хэлэх дуртай юу?
5. Та яаж хувцасладаг вэ?
A. Хүүгийнхээ /охины/ дуртай рок одыг дуурайж
Б. Хүүхэдтэйгээ илүү дотно харьцаа үүсгэнэ гэж боддог чир түүнийг дуурайж
B. өөрт илүү зохидог
Г. өөрийгөө залуу гэж мэдэрдэг тул залуу моодоор
6. Таны хүү чихэндээ ээмэг зүүвэл тa яаж ханддаг вэ?
A. Түүний хувийн хэрэг
Б. Эмэгтэй гэж доог тохуу хийнэ
B. Хуучинсаг үзэлтэй гэгдэхгүйн тулд ёстой жинхэнэ моодны гэнэ
Г. Хүүтэйгээ адилхан болох гэж өөрөө бас зүүнэ
7. Хүү /охин/ тань хөгжмөө хамгийн чанга дээр нь тавибал та яах вэ?
A. чихээ бөглөж хийж буй юмаа үргэлжлүүлнэ
Б. Дууг нь багасгана
B. Түүнд таалагдаж байгаа болохоор эвлэрхээс яахав
Г. Толгой дүүрч байгаа ч гоё байна гэнэ
8. Та хүүхдүүдтэйгээ маргалдахдаа?
А. Өөхийг чинь тоохоо болино гэж айн алдаа хийж байна гэж ховор хэлнэ
Б. Цаашид маргах нь ашиггүй тул бодлоо өөрчлөхийг зөвшөөрнө
В. Эцсийн хариуг тэр хэлэг, яагаад гэвэл амьдрал богинохон
Г. Тэдний зөв бол хүлээн зөвшөөрнө
9. Таны хүүхдүүд үеийнхнээ зочноор уривал?
А. Хүссэнээ хийг гэж зөнд нь орхино
Б. үе тэнгийн мэт байх гэж оролдон цуг байна
В. зочдоос эцэг эх нь над шиг хөгжилтэй юу гэж асууна
Г. оролцохгүй боловч ямар нэг юм болвол ойрхон байна гэж ойлгуулна
10. Хүүхдүүд дисконд таныг авч явахгүй бол?
A. Шинэ бүжиг хэцүү гэдгийг мэдэж байгаа учраас гайхахгүй
Б. Цуг бүжиглэх гэж хүсэж байсан учраас гуниглана
B. Хөгжөөн цэнгэлээ өөртэй минь хуваалцсангүй гэж гомдоно
Г. Бие барьсан жинс төмөр гинжээр гангарна гэж бодож байсан болохоор гутарна.
11. Та яагаад хүүхдүүдтэйгээ бараг чацуу мэт аашилдаг вэ?
А. Хүүхдүүдтэйгээ сайхан харилцаатай байх гэж
Б. Насны ялгааг багасгах учраас
В. Гэр бүл бөх бат болж, удаан хамт байх учраас
Г. Миний хувьд энэ жирийн зүйл
12. Та хүүхдүүддээ яаж ханддаг вэ?
А. Том хүн шиг харьцдаг
Б. Жаахан хүүхдүүд шиг харьцдаг
В. Тэдний найз байхыг эрмэлздэг
Г. Эцэг эх шиг биеэ авч явна

25-36 оноо:
Та хүүхдүүдтэйгээ үеийн мэт байхыг хичээн тэдэнтэй цагийг сайхан өнгөрөөж байна гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ бол зөвхөн одоо. Дараа нь та харамсана. Та хүүхдүүдийнхээ найз болж тэднийг өөртэйгээ чацуу тавьснаар хэт тоглож байна. Бүр дэндүүлж байна. Ихэнх хүүхдүүд үүнийг сайн ойлгодог учраас сэтгэл санаа нь хямарч, найз байх хангалтгүйг мэдрэнэ. Хүүхдүүдэд удирдлага хэрэгтэй. Насны ялгааг яах ч аргагүй гэдгийг та ойлго. Чухам та л өөрсдийн хүүхдүүддээ ирээдүйн гэж хэтийн төлөв, залгамж үеийн мэдрэмжийг өгч нийгмийн үндсэний утга учир ба амьдралд байраа олох, сонгох тухай ойлгуулах ёстой гэдгийг ухамсарлаарай.
24-14 оноо:
Таны хүүхдүүд өөртэй чинь яаж харьцах ёстойгоо сайн мэддэггүй. Та тэднийг нэг бол хэт эрхлүүлдэг, харин дараа нь танд хэрэгтэй үед эцэг эхийн дүрдээ ордог. Эрт орой хэзээ нэгэн цагт та маш чухал юман дээр өөрийнхөөрөө байх гэхэд таны хүүхдүүд уурлаж, эсвэл яахаа мэдэхгүй байх, мөн үгэнд орохгүй явдал гаргана. Гэхдээ та одоохондоо хэтрүүлээгүй учраас найз гэж тоглохоо байж хүүхдүүддээ нас биеэнд хүрсэн үед биеэ авч явах хариуцлагын үлгэр жишээ үзүүл. Хүүхдүүд хайрлахаа болих байх гэж бүү ай.
13-0 оноо:
Та дундаж эцэг эх, ер нь ийм л байх ёстой. Та хүүхдүүдийнхээ үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг сэтгэл санаа болон хэрэгцээг ойлгох гэж цөхрөлтгүй оролддог. Заримдаа тэдэнд бууж өгмөөр санагддаг. Үүнд муу юм огт алга. Та нилээд ухаалаг, хүүхдүүдтэйгээ тэдний хүссэнээр биш өөрийн нөхцөл дээр харилцаагаа үндэслэдэг. Хэрүүл маргаан зайлшгүй, гэхдээ таны хүүхдүүд танд хайртай хүндэтгэдэг, хамгийн гол нь таныг хайртай найдвартай эцэг эх гэж үздэг. Амьдралын стресс, гутрал тохиолдох ч та нар аз жаргалтай амьдарна.


URL:

Нэр: Fredericka Огноо: 8 March 2020

рексатал цена
рексатал в аптеке
рексатал цена инструкция по применению
рексатал 500
рексатал цена купить

Нэр: Hans Огноо: 21 March 2020

рексатал цена инструкция по применению
рексатал цена отзывы
рексатал отзывы пациентов
рексатал отзывы пациентов принимавших
где купить рексатал

Сэтгэгдэл бичих