Дизель түлшний хомсдолоос болж бухимдсан жолооч колонкийн ажилтанг зоджээ

ОХУ-д нүүрлээд байгаа шатахууны хомсдолоос болоод манай улс ч гэсэн давхар “хямарч” байгаа. Арав гаран хоногийн өмнө ОХУ-аас монголд 40 орчим тонн түлш импортлохоор болсон ч одоо хүртэл ирээгүй байгаа. Тиймээс энэхүү шатахуун, түлшний хомсдол нэг хэсэгтээ л үргэлжлэнэ гэсэн үг. Харин хоёр хоногийн өмнө нэгэн жолооч “Тэс Петролиум” ШТС-аас ДТ авахаар очсон боловч ШТС-ын ажилтан “байхгүй” гэсэн хариулт өгснийхөө хариуд зодуулжээ. Тус ажилтан хөнгөн гэмтэл авсан ч гомдолтой байгаа гэнэ. Энэ мэтчилэн ДТ-ний хомсдолоос болж хоногийн хоолгүй болох нь гэж бухимдсан жолооч нар ч их байгаа гэнэ.

Н.Хувьзаяа


URL:

Сэтгэгдэл бичих