“Алтай” хотхоны цахилгаан шатны хонгилд хүн унаж нас баржээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 31 дүгээр байрны цахилгаан шатны хонгиолд хүн унаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Хохирогч нь 55 настай эрэгтэй Г бөгөөд “Хас чийп” ХХК-ны цахилгаанчин байжээ. Тэрээр тус хотхоны цахилгаан шатны хонгилд гэрээгээр ажиллаж байсан бөгөөд 12 давхарын цахилгаан шатны хонгилоор унаж нас барсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Н.Батаа NEW.mn
URL: