Онигооны эзэн Арго
Монголын хамгийн олон хэлтэй гэгддэг Арго багш онигооны эзэн болж дуусдаггүй ээ. Саяхан мессенжерээр хөгжилтэй мессаже ирж байх юм. “Нэг үгтэй онигоо: Арго, хоёр үгтэй онигоо: Арго багш, олон үгтэй онигоо Арго багшийн хятад хэлний сурах бичиг” гэж. Арго багшийн нэр хүртэл онигоо болж байх шиг байна. Бас нэг ийм онигоо байна. “Арго багш нууц товчоог хэн зохиосныг олсон гэж байна. Хэн юм гэсэн чинь Чингис хаан өөрөө гэж байна. Яагаад тэгж бодов гэсэн чинь хэддүгээр бүлэгт билээ дээ, гаднаас Боорчи орж ирэхэд Бөртэ энгэрээ халхлав гэж бичсэн байгаа юм. Эзэн хаан нь эхнэртэйгээ энгэр зөрүүлж байхад хажууд нь хараад зохиол бичдэг хүн гэж хаа байсан юм” гэжээ. Үүгээр зогсохгүй Арго нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож би тийм олон хэл мэддэггүй хэмээн хэлж олны өмнө хөгөө чирэх нь тэр. Нөгөө 25 хэлтэй багш хаана байна. Ингээд л дахиад нэг онигоо нь нэмэгдэж байгаа юм. Онигооны эзэн гэж.
М.Анир
URL: http://www.fact.mn/14596.html