“Мах импекс” шүүх хурлын шийдвэрийг яагаад нууцлах болов

Өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр иргэн Д-ийн худалдан авсан “Мах импекс” компанийн үйлдвэрлэсэн хиам муудсан байсан тул өөрийн цахим хуудаст/facebook/ энэ талаарх мэдээллийг тавьж олон нийтэд сэрэмжлүүлсэн. Гэвч үүнээс болоод борлуулалт буурч, алдагдал хүлээлээ гэх шалтгаанаар “Мах импекс” компаниас дээрх иргэнийг шүүхэд дуудаж, 15 сая төгрөг нэхэмжлээд байгаа билээ.
Тэгвэл анхан шатны шүүх хурал 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр болох ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар 15-ны өдрийг хүртэл хойшилсон юм.

Гэвч 15-ны өдөр товлогдсон шүүх хурал хойшилсон уу эсвэл тодорхой шийдвэр гарав уу гэдэг нь одоогоор “нууц” байна. Нууц гэсэн шалтгаан нь шүүхэд дуудагдсан мэдээллийн сайтууд болоод иргэн Д-г бусад хэвлэл мэдээллийн байгууллагад шүүх хурлын талаар ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй гэсэнд байгаа юм. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр тус шүүх танхимаас гадагш гараагүй гэсэн үг юм.

“Мах импекс” шүүх хурлын шийдвэрийг яагаад нууцлах болов

 

Уг нь төрийн байгууллага ил тод нээлттэй байх ёстой. Гэвч дүүргийн шүүх хурлын талаар болоод хурлаас ямар шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөхгүй байгаа. Мөн “Мах импекс” компани ямар учраас шүүх хурлын шийдвэрийг нууцлах болов гэдэг нь анхаарал татаж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

http://tsag.mn/2345-mah-impeks-shh-hurlyn-shiydveriyg-yaagaad-nuuclah-bolov.html


URL:

Сэтгэгдэл бичих