Уур амьсгалын өөрчлөлтөд хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ажилтан, “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ын нарийн бичгийн газрын гүйцэтгэх дарга хатагтай Кристиана Фигрес 2014 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний хурлын талаар 15-нд хэлэхдээ холбогдох талууд уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрийг урагшлуулахын тулд бодитой хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцоллоо.
Тэрээр мөн өдөр НҮБ-ын Нью Йоркт байрлах төвд болсон уур амьсгалын эрсдлийн талаарх хөрөнгө оруулагчдын хурлын үеэр дээрх үгийг хэлсэн байна. Кристиана Фигрес 2014 оны уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний хурлаар хэлэлцэх асуудлын талаар хэлэхдээ, 2015 онд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах шинэ хэлэлцээрийг батлах ажлыг урагшлуулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан шинэ амжилт, олон орны засгийн газрын олсон амжилтыг бататгах гэсэн хоёр гол сэдвийг хэлэлцэнэ гэлээ.
НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мун өмнө нь 9-р сарын 23-нд НҮБ-ын төвд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газрын тэргүүдийн хурал дээр хэлэхдээ, “Уур амьсгалын хэлэлцээрийг түргэтгэхийн тулд бодитой эрчтэй үйл ажиллагаа явуулж, улс орнуудын улс төрийн хүсэл эрмэлзлийг дайчлах хэрэгтэй” гэжээ. Тэрээр энэ удаагийн хурлыг энэ оны ажлын тэргүүн үүрэг гэж тодорхойлсон юм.
/Анар/ сhina radio
URL: