Оюутнууд хоёр сар цэргийн алба хаана
Тус хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан бөгөөд их, дээд сургуульд сурч буй оюутнууд өвөл, зуны амралтаар тус бүр хоёр сарын хугацаатай цэргийн алба хаах юм. Эдгээр оюутан цэргүүд нэг сарын хичээлийн кредит цагаас чөлөөлөгдөж, хичээлээ нөхөж судлах ажээ. Эхний ээлжинд 500-1000 оюутныг “Хужир булан” дахь цэргийн ангид алба хаалгахаар төлөвлөсөн бөгөөд их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнууд сайн дураараа бүртгүүлэх боломжтой.
Б.Гантуяа montsame
URL: