Энэтхэгт долоо дахь хүн баранд бариулжээ
МОСКВА. /RIA Novosti/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужид хоёр долоо хоногийн дотор долоон хүн барын саварт амь насаа алдсан тул тус мужийн хэдэн мянга оршин суугч гэрээсээ гарахаас айж сууна.
Өнгөрсөн сарын 29-нд 65 настай эр баранд бариулан амиа алдсан бол энэ сарын 14-нд нэг эмэгтэй мөн адилаар амиа алдсанаар хохирогчийн тоо долоо болжээ.
Мужийн захиргааны мэдээлснээр, гол төлөв Морадабад дүүргийн 130 км-ийн радиусын нутаг дэвсгэрт хүмүүс барын халдлагад өртсөн байна.
Барыг Уттаракханд мужийн амьтны хүрээлэнгээс тус муж руу зугтан ирсэн гэж үзжээ. Барыг барих ажилд засгийн газраас гурван ангуучийг томилон гаргажээ.
Энэтхэг улсад бар хамгаалах 27 бүс бий. Энэ нь нийт 37 мянган ам км талбай буюу тус улсын газар нутгийн 1,1 хувьтай тэнцэх хэмжээний талбай юм.
Л.Урангуа
URL: