АИ-92 бензин 1650, НАНО ДТ-1800, ДТ-1750 төгрөгийн ханштай байгаа

f4d33fdef9e869ebigСар шинийн баяр дөхсөн энэ үед шатахууны үнийг нэмсэн гэх яриа дэгдсэн нь олныг бухимдахад хүргээд байна. Иймд бодит байдал дээр үнэ нэмсэн үү, үгүй гэдгийг тодруулахыг зорилоо.

Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 30-50 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь нийслэлийн ШТС-уудад харилцан адилгүй байгаа. Зарим салбар үнээ нэмээгүй байхад нөгөө нь нэмчихсэн байна гэх яриа ч жолооч нарын дунд гарсан.

Хэрэв үнэ нэмэгдсэн нь үнэн бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг талтай. Сүхбаатар дүүрэгт орших “Петровис” шатхуун түгээгүүрийн 11-дүгээр салбарын ажилтан Г.Болдбаатартай уулзаж, шатахууны үнийн талаар лавлахад “Манайх шатахууны үнэ нэмээгүй байгаа. Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 1650, НАНО ДТ-1800, ДТ-1750 төгрөгийн ханштай байгаа.

Мөн “Оньс трейд” компанийн ажилтан Б.Үүрцайх ч үнэ нэмээгүй хэмээх ижил хариулт өгч байлаа. Харин хөдөө орон нутаг дахь буй ШТС-ын салбарууд 20-50 төгрөгөөр үнэ нэмсэн талаар жолооч нар ярьж байсан юм. Ямартай ч сар шинийн баярын бензин, түлшний үнийг нэмсэн гэдэг нь оргүй бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих