Тоглоомын баатар Оспаны “тоглоомын” хувь заяа

527-1389859383kazak-exodus-10Бослого тэмцэл зохиож баатарлаг үйл явдалд оролцож баатар болоогүй нь КГБ – НАХЯамны нууц баримт бичгээс тодорхой харагдаж байна. Учир нь баруун хязгаарын хэрэг явдлыг хариуцсан дотоод явдлын яамны цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд, корпус командлан захирагч Доржийн 1944 оны 2-р сарын 26-ны өдрийн шалгарсан баатар маршил Х.Чойбалсанд хандаж Алтайн хязгаарын хасгийн бослогын удирдагч болон удирдлагыг сонгон шалгаруулж баталгаажуулсан тухай нууц шифровки-мэдээнд бичихдээ “1944 оны 2-р сарын 24-ний өдөр казах кирий ястаны үнэнч хөвүүн хийгээд, алдар нэртэй эрэлхэг зоригт баатар Жинобикийн гэрт баяр наадмын байдалтайгаар босогчдын ихэнх хүмүүс цугларан хуралдаж бослого хөдөлгөөний удирдлагыг сонголоо.

 

Сонгууль эхлэхээс нэгэн долоо хоногийн дотор олон ястны толгойлогч нарыг нэгтгэх ба сонгуулийн хурлыг урьдаас төлөвлөх зэргийн бэлтгэл ажлыг хүчтэйгээр явуулсан. Бослогот хөдөлгөөний удирдагчаар сонгон баталсныг тэмдэглэн Ислам овогтой Оспаны биеийг цагаан эсгий дээр гаргаж, хуучны казахын ёсоор оспаныг өргөж гүйцэтгэлээ.”

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих