“Ноёд” группийн Г.Буяндоржийн хорих хугацааг ахин сунгажээ

буяндорж

“Ноёд” группийн захирал хэмээн олноо танигдсан Г.Буяндоржийг өнгөрсөн наймдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан албадан саатуулсан билээ. Тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас 1.2 сая ам.долларыг хууль бусаар зувчуулсан, бусдад өгөх их хэмжээний өр төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн зэрэг хэдэн хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тэгвэл түүний Цагдан хорих хугацааг энэ сарын 31-нийг хүртэл сунгасан аж. Энэ талаар хэргийг шалгаж байгаа Прокурорын дэргэдэх мөрдөн газрын байцаах газрын байцаагчаас тодруулахад “Г.Буяндоржийг есөн үйлдлээр шалгаж байгаа. Хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих хугацааг нь сунгасан” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих