Есөн шид нь бүрдсэн парламент

527-1389842407176d10fc58deab50big..Газрын баялаг хоосорч байна
Гадаадын шуналтнууд даварч байна
Хужаа нар орогноод хуурайлж байна
Олигархиуд дэмжээд баяжиж байна
Бүрэн Монгол бухимдаж байна
Бирдүүд цадаад тургиж байна
Баяжихыг мөрөөдсөн тэнэгүүд ээ
Байгалиа сүйтгэлцсэн хувалзнууд аа
Гол мөрнөө ширгээсэн луйварчид аа
Гадныхны гар хөл болсон олигархиуд аа
Улс орноо урагшлуулан хөгжүүлэх бодолгүй
Ухаан муутай гишүүнцэрүүд ээ
Тусгаар тогтнол алдагдаж байна
Төр улс минь ганхаж байна
Улс орон эзгүйрч байна
Уудам нутаг сүйрч байна .
Лиценз нэртэй цаас чинь
Лyc савдаг хилэгнүүлж байна
Тендер нэртэй найраа чинь
Эрдэс баялгийг маань хоосолж байна
Төр гэж байгаа бол
Түргэн шуурхай засч залруулах…
-ыг шаардахын үүднээс бухимдлаа илэрхийлье. Энэ бол ганц хоёр хүний бухимдал биш. Нийт монголчуудын бухимдал гэдгийг энд дурдахад илүүдэхгүй болов уу. Тиймээс төрийн эрх барьж байгаа нэртэй өнөөгийн парламентыг “Есөн шид нь бүрдсэн парламент” гэж нэрлэсний учир энэ билээ.

 

Үг үнэн байх тусмаа хатуу сонсогддог гэдэг. Бидний бичсэн энэ зүйлд эмзэглэж, нэр төрд халдлаа гэж гомдоллох эрхэм гарвал хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөхийн хамт, бид ч баяртай хүлээн авах болно. Учир нь Монголын төрийн бус олон нийтийн байгууллагуудад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр С.Баярцогт, Р.Бурмаа, Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг нар болон бусад гишүүнтэй холбоотой ноцтой баримтууд байдаг тул шалгуулах сайхан далим болж мэднэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална. 21 дүгээр зүйлд УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилд нэг удаа сонгоно. 23 дугаар зүйлд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж тодорхой заасан байдаг.

 

Тэгвэл өнөөгийн УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуулийн энэ заалтыг хэрхэн биелүүлж байгааг баримт түшиглэн дурдая. Монголчууд үргэлж муу муухай зүйл хийж явдаг хүнийг есөн шид нь бүрдсэн амьтан гэж ярьж жигшиж явдаг. Тэгвэл энэ алдар нэр өнөөгийн манай парламентад яг тохирч байх шиг. Энэ парламент үндсэндээ гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр нуувч болсноор барахгүй үндсэн ажил, хийх ёстой хурлаа бүрэн ирцтэйгээр хийдэггүй. Ихэнх нь гадаад дотоодод улсын зардлаар тэнүүлж ажлаа тасалдаг ч цалингаа нэмүүлэн бүрэн хэмжээгээр нь авч улсын хөрөнгө төсөв завшигчид болсон өнөөгийн гишүүдийн нэлээд хувь нь үүнд хамаарна.

Эх орон, газар шороо, газрын баялаг ашигтай байршилд байх алга дарам газрыг ч үлдээлгүй худалдан хөрөнгөжигчид С.Баярцогт, М.Энхболд, хүний амь хөнөөгч, хүнд мэс хүргэж шархдуулагч Ж.Батзандан, Н.Номтойбаяр, эх орны нууцыг гадаадын холбогдох байгууллагад удаа дараалан өгч байсан урвагч Ц.Нямдорж.

 

Гэтэл энэ хүн үзэлдээ үнэнч байгаа хүмүүсийг зурагт, сонин хэвлэлээр урвагчид гэж цоллон ярьж байх юм. Энэ бол өөрийн толгой дээр байгаа тэмээг мэдэхгүй байж бусдын толгой дээрх өвсийг үзэв гэгчтэй үлгэр нэг гэсэн үг. Ард түмнээс хулгайлсан ба газар нутаг, эх орныхоо баялгийг харийн доншуучлагчид бэлэглэсний шан харамж хээл хахуульд авсан хөрөнгөө хятад хүний нэрээр гадаадад байршуулсан.

 

С. Баярцогт болон бас бус нөхөд, одоогоос хоёр жил гаруйн өмнө ардчиллын 13-ын нэг гэгддэг Нинж, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх, С.Баяр нар Оюутолгойн гэрээ байгуулсны шанд 50 сая ам.долларын хахууль авсан гэж Сүхбаатарын талбай дээр ард түмэнд мэдээлсэн. Хэрэв энэ мэдээлэл худал байсан бол Нинж өдийд шоронд байх ёстой биш үү. Гэтэл Ардчилсан намынхан Нинжээс айж болгоомжлохдоо гадаадад ажил өгч холдуулсан нь нууц биш.

 

Ер нь С.Баярцогт хөрөнгөө хятад хүний нэр дээр байршуулсан нь хятадуудаас юм авсан юм биш биз гэсэн хардлага ч төрдөг. Хууль батлахдаа өөрсдийн эрх ашигт нийцүүлэн цоорхойтой хууль батлан хэрэг бишдвэл баталсан хуулийнхаа заалтыг ашиглан хэргээс мултрах аргаа нарийн зохион байгуулалттай тусгасан байдаг. Үүнд жинхэнэ мэргэжсэн нь Ц.Нямдорж тэргүүтэй архагууд. Сүүлийн 20 гаруй жил Ардын нам, Ардчилсан нам хоёр ээлжлэн төр барьсан.

 

Энэ хоёр намын нөхөд үгсэн хуйвалдаж бие биесээ барьцаалсан учир эд нөхдийн бузар булхай ард түмэнд ил тод болохгүй нууцлагдан ял завшуулж байгаа нь бодит үнэн. Энд дурдагдсан зүйлүүд бол бодитоор оршиж байгааг монголчууд байтугай гадаадад ил болсон. Төрийн эрх барих дээд байгууллагаа ийм болгосны буруу сонгогч бидэнд ч бий.

 

Сонгогч бид УИХ-д өрсөлдөж байгаа хүнээ зөв танихгүй, тэдний хэзээ ч үл биелэгдэх хоосон амлалтад хэтэрхий итгэж, өгч байгаа хэд гурван төгрөгөнд нь хууртсанаас ийм олхиогүй, ёс суртахуунгүй хүмүүс УИХ-д шургалж байгаа нь нууц биш. Ард түмний дунд нэр нүүрээ барсан этгээдүүд намын жагсаалт гэдгээр УИХ-д морилдог болсон нь мууд муухай, муухайд улцан нэмэр гэгч болж байгаа нь бүр илүү нэрмээс болж байна.

 

Энэ бүхнийг хуулийн дагуу яаралтай таслан зогсоохгүй бол архагшсан хэдэн луйварчид сандал ширээнээсээ тийм ч хялбар мултрахгүй нь мэдээж билээ. Эцэст нь хэлэхэд өнөөгийн УИХ-д өөрсдийн саналаар тарж, ард түмэнд дахин сонголт хийх боломж олгох нь хамгийн зөв гарц юм.
Архангай аймгийн Хотонт сумын иргэн Ш.Сарангоо, Дундговь аймгийн Эрдэнэ-Далай сумын иргэн Ч.Жанчив


URL:

Сэтгэгдэл бичих