Банкирууд хуурамч бичгээр зээл олгож байжээ
Банкирууд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд цалингийн зээл олгож байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ.
Энэ хэрэгт зарим банкны эрхлэгч болон дунд шатны менежерүүд оролцсон байна. Банкны эрхлэгч аль нэгэн хувийн байгууллагын нягтлантай нийлж орон тоонд нь байдаггүй хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 5-10 сая төгрөгийн цалингийн хуурамч зээл авч байсан нь илэрсэн байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнххуяг “Банкны дунд шатны албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдэж байна. Теллерүүдын хайхрамжгүй байдлаас болж хуурамч чек ашиглан банкнаас мөнгө завших нь олон боллоо.
Мөн бэлэн мөнгөний машин цэнэглэдэг ажилтнууд алдаа заагаад хаягдлын саванд унасан мөнгийг авч байгаа хэргүүд гарч байна” гэв.
URL: