Амталж шарсан гахайн хавирга
* 2 ш гахайн хавирга
* 8 хэмжээс бор сахар
* 3 хэмжээс давс
* 1 хэмжээс chili powder
* 1 хэмжээс сонгины нунтаг, хар перц, хатаасан ганга, cayenne перцны холимог
* 1 стакан цагаан дарс
* 2 амны халбага цагаан дарсны цуу
* 2 амны халбага Worcestershire соус
* 1 амны халбага зөгийн бал
* 2 ш сармис, нухсан
1. 8 хэмжээс бор сахар, 3 хэмжээс давс, 1 хэмжээс chili powder, 1 хэмжээс амтлагчуудын (сонгины нунтаг, хар перц, хатаасан ганга, cayenne перц, chili powder) холимогоо холиж нийцүүлнэ. Томхон нухтэй давсны саванд султгана. 2 гахайн хавирган дээрээ дээрх цацлаганаасаа жигд тараан цацна.
2. Амталсан гахайн хавиргаа 2 давхарлан бэлтгэсэн томхон мөнгөн цаасан дээр байрлуулна.
3. Зөгийн бал, сармис, Worcestershire соус, цагаан дарс мөн цагаан дарсны цуугаа холин 1 минут хэртэй пейчинд хийж нийцүүлнэ.
4. Гаргаж ирээд 2 гахайн хавирг руугаа тэнцүү хувааж хийгээд 110 градуст халаасан зууханд нийж 2.5 цаг байлгана.
5. Болсон гахайгаа гаргаж ирээд шүүсийг нь нэг саванд султгана. 10 минут хэртэй буцалгаж ширгээнэ.
6. Ширгээж бэлтгэсэн соусаа гахайн хавирга дээрээ жигд түрхээд зуухныхаа
broil-г (ил гал/grill дээр шарж болно.) ажиллуулан шаргалттал нь шарна. Broiler байхгүй бол тавцангаа зуухныхаа хамгийн дээд давхарт байрлуулан шарна.
7. Шаргалттал нь шарсан хавиргаа үлдсэн соусандаа булхуулаад сервислэнэ.
URL: