Интернэтэд холбогдоогүй компьютеруудыг ч тагнадаг байжээ

b6eb9e37f060b41e2d9dba7ae79b9aad_LВАШИНГОН. /ВВС/. Интернэтэд холбогдоогүй ч асаалттай байгаа компьютеруудыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (ҮАБА) нууц технологи ашиглан тагнадаг байжээ.

Радио долгион дамжуулдаг жижиг төхөөрөмжүүдтэй 100 мянган тоног төхөөрөмжийг суурилуулсан байсан тухай АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг илчлэгч Эдуард Сноудений баримт бичгээс “New York Times” сонин иш татан мэдээллээ.
Эдгээрийг ашиглан Хятад, Оросын арми, мансууруулах бодис наймаалагчдыг тагнадаг байсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш ҮАБА-ийн үйл ажиллагаатай холбоотой, анхаарал татсан асуудлын талаар үг хэлнэ.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих