ГХЯ , Батлан хамгаалах яамдын таван ажилтанг цагдан хорьжээ
Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамны таван хүнийг онгоцны моторын хэргээр саатуулсан талаар эх сурвалж мэдээлжээ.
Тодруулбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болон Батлан хамгаалах яамны газрын дарга нар болох Н.Батсайхан, Н.Жаргалсайхан, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Монгол-999″ нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, УИХ-ын гишүүн асан Б.Батжаргалын хүү зэрэг таван хүнийг саатуулсан байна.
Дээрх хүмүүстэй холбоотой хэргийг АТГ-т шалгаж байгаа аж. Тэднийг “Ми-8″ нисдэг тэрэг худалдах гэж байсан, Батлан хамгаалах яамны эд хөрөнгийг зувчуулсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ.
Түүнчлэн дээрх таван хүнийг Миг-21 байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСУ-д худалдах гэрээг байгуулсан хэргээр Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хүмүүсийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Т.Дашдэлэг нарын хүмүүст анхан шатны шүүхээс ял оноогоод байгаа юм.
Уг хэрэгт Засгийн газрын гишүүн ч холбогдсон байж магадгүй байгаа гэнэ. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын шинжээчийн баг манай улсыг зорихоор болжээ. НҮБ-аас БНАСАУ-д зэвсэг нийлүүлэхийг хориглосон байгаа. Монгол улсын Батлан хамгаалах яам ийм хэлэлцээ хийснээс шинжээчид манай улсад ирж байгаа аж.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn“
URL: