Япон амлалтаа биелүүлэхийг хүсэж байна
Хятадын гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 15-нд Бээжинд хэлэхдээ, Хятадаас Африкт тусламж үзүүлж байгаа ба хоорондын хамтын ажиллагаа нь Японыхтой адилгүй юм. Хятадын тусламж болон хамтын ажиллагаа нь бүх талын бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа байж, амласан бүхнээ лавтай биелүүлэх болно гэжээ.
Японы ерөнхий сайд Абе саяхан Африкаар айлчлах үеэр, Хятадаас Африкт тусламж үзүүлж байгаа нь зөвхөн Африкийн зах зээл болон эх баялгийг олохын төлөө юм. Харин Японы тусламж Хятадынхтай адилгүй, бид Африкт ажлаар хангах боломж бүрдүүлэхийг зорьдог гэжээ.
15-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хун Лэй үүний хариу хэлэхдээ, иймэрхүү үг яриа нь маш мэргэжлийн бус бөгөөд инээдэмтэй байна. Хятад улс урт хугацааны турш Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны төслийн дагуу харилцан туслалцах зориг санаагаар Африкт харамгүй тусламж үзүүлсээр ирсэн. Бид голдуу Африкийн эдийн засаг нийгмийн хөгжил болон иргэдийн амьжиргааны салбарт туслалцаа үзүүлж мөн хамтран ажилладаг гэжээ.
Японы ерөнхий сайд Абе энэ удаа Африк дахь айлчлалын үеэр хийсэн их хэмжээний тусламж үзүүлэх амлалтаа товлосон цагтаа биелүүлэхийг Хятад улс хүсэж байгаа бөгөөд цаашдын бодитой ахицыг анхаарсаар байх болно гэдгийг Хун Лэй онцолжээ.
\Хуар\ China radio
URL: