“Сандэй” групп түрээслэгчдээсээ сард 45-50 сая төгрөг боловсноор дээрэмдэж байна

921b6c76ca67b899originalӨнөөдөр “Сандэй” групп” “түрээслэгч, өмчлөгчдөө хохироож, мөнгө угааж байгаа” талаар тус худалдааны төвийн талбай түрээслэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тус групп нь 2009 оноос эхлэн “Сандэй плаза” худалдааны төвд өөрсдийн ашиглалтын алба гэж байгуулж , сар бүр лангуу худалдан авсан хүмүүсээс ашиглалтын зардал гэж авах болжээ. Ингэж авахдаа тухайн сард хэрэглэсэн, бодит зардлаас давсан хэмжээгээр мөнгө хурааж, түрээслэгчдийг хохироож байгаа аж. Тухайлбал талбай түрээслэгчдээс сар бүр 2000-3000 төгрөгийг завшдаг байна. Энэ нь сард 45-50 сая, жилдээ 550-600 сая төгрөг худалдаа эрхлэгчдээс хууль бусаар авч байгаа хэрэг юм. Энэ нэг ёсны боловсон дээрэм болж хувираад буй явдал ажээ.

“Сандэй Групп” ХХК лангуугаа худалдахдаа коридор, худалдан авагч нар явдаг хэсэг буюу нийтийн эзэмшилд байх талбайг өмчлөлд шилжүүлэн худалдсан. Мөн лангуугаа худалдахдаа анх “худалдах-худалдан авах гэрээ”-гээр худалдсан үнэн дээрээ НӨАТ гэж үндэслэлгүй мөнгө нэмж илүү төлбөрийг хоёр жилийн дараа хууль бусаар хураан авсан байна. Худалдах худалдан авах гэрээгээ захиалгын гэрээ болгож өөрчлөн захиалгын гэрээний НӨАТ гэж анх худалдасан үнэн  дээрээ 10 хувийн илүү мөнгө үндэслэлгүйгээр нэмж, улсад төлөх 2 хувийн татвараа нуун дарагдуулсан байна.

Дээрх  асуудлыг шийдвэрлүүлэхээр “Сандэй групп”-ын талбай түрээслэгчдийн төлөөлөл анхан шатны шүүхэд хандаад байгаа гэв.

Б.Хайдав

index


URL:

Сэтгэгдэл бичих