Дэлхийн иргэд Америк улсыг хамгийн “аюултай улс” гэж тодорхойллоо
Оросын РТ телевиз өнгөрсөн долоо хоногт Дэлхийн хараат бус сүлжээ гэх олон улсын судалгааны байгууллагаас дэлхийн 68 улс орны иргэдийн дунд явуулсан сонирхолтой санал асуулгын дүнг танилцууллаа. Санал асуулгаар “Та аль орныг дэлхийн энх тайванд хамгийн их аюул занал учруулж буй улс гэж бодож байна вэ?” гэж асуухад судалгаанд оролцогчдын 24% нь Америк улсыг нэрлэсэн байна. Америкийг эсэргүүцэгч улс орны иргэдээр зогсохгүй Турк, Грек зэрэг Америкийн холбоотон улс орны иргэд ч хүртэл Америк улсыг “дэлхийн цагдаа”-гийн үүрэг роль гүйцэтгэж буйд нь дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Америк улсыг дэлхийн хамгийн аюултай улс орон гэж нэрлэсэн иргэдийн ихэнх нь Америкийн цэргийн хүч нөлөө их төвлөрсөн Ойрхи дорнод, Умард Африкийн орнуудын иргэд байсан байна. Мөн Перу, Бразил, Аргентин зэрэг Латин Америкийн орнууд ч Америкийг дэлхийн хамгийн аюултай улс орноор сонгожээ. Сонирхолтой нь судалгаанд оролцсон Америк иргэдийн 13% нь мөн Америк улс дэлхийн аюулгүй байдлыг эвдэж болзошгүй гэж хариулжээ. Америкаас гадна Израил, Монако, Ливан болон Ирак зэрэг улс орныг аюултай гэж нэрлэлээ. “Хэрэв дэлхийн улс орнууд хилийн зурвасгүй байсан бол та аль улсад очиж амьдрах байсан бэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчид мөн л Америк гэж хариулсан нь ихээхэн сонирхол татсан үр дүн байв.
2013 онд Обамагийн рейтинг нэлээд доошилсон. Дээрх судалгаанаас гадна Америкийн НОРК судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар нийт америкчуудын 50% нь Америкийн улс төрийн системийг бүгдийг шинэчлэх өөрчлөх шаардлагатай гэж үзсэн бол нийт америкчуудын 70% нь 2014 онд Америкийн засгийн газар чухал асуудлуудыг шийдвэрлэх хүчин мөхөсдөх юм гэж хариулжээ.
\Орчуулсан: Э.Эрдэнэсувд\
china radio
URL: